ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ХӨДӨӨ АЖ АХУЙН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС

ТӨЛӨВЛӨГӨӨТ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН УДИРДАМЖ  
2 Хоол үйлдвэрлэл үйлчилгээний газруудад хяналт шалгалт хийх тухай удирдамж

2017.03.07

№02-01/139

Хоол үйлдвэрлэл Үзэх
3 Хүнсний худалдааны газруудад төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухай удирдамж

2017.03.07

№02-01/141

Худалдаа Үзэх
4 Ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд шалгалт хийх тухай удирдамж

2017.03.07

№02-01/146

Хүнсний үйлдвэр Үзэх
5 Малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд  шалгалт хийх тухай удирдамж

2017.03.07

№02-01/142

Хүнсний үйлдвэр Үзэх
6 Хүлэмж газар тариалан, зоорь, агуулах, ургамал хамгаалах химийн бодис хадгалах худалдаалах үйл ажиллагаа эрхлэгчдэд төлөвлөгөөт шалгалт хийх тухай удирдамж

2017.03.07

№02-01/147

Ургамал хамгаалал хорио цээр Үзэх
7 Их дунд эрсдэлтэй үнэлэгдсэн эрчимжсэн аж ахуйн үйл ажиллагаанд  төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухай удирдамж

2017.03.07

№02-01/148

Мал эмнэлэг Үзэх
УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН УДИРДАМЖ  
8 Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай удирдамж

2017.01.18

№02-03/50

Хүнсний чанар стандарт Үзэх
9 Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай удирдамж

2017.01.31

№01/27

ХАБХААХ чиглэл Үзэх
10 Мал, амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүний гарал үүсэл баталгаажилтанд урьдчилан сэргийлэх хяналт  шалгалт хийх удирдамж

2017.02.03

№01/36

Мал эмнэлэг Үзэх
ТАНДАЛТ СУДАЛГАА  
11 Хонь ямааны цэцэг, бог малын мялзан, шүлхий өвчний гаралт тархалт болон вакцинжуулалтад хамрагдсан байдалд тандалт судалгаа хийх удирдамж            2017.02.03

№01/35

Мал эмнэлэг Үзэх
ЗӨВЛӨН ТУСЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ  
1 2017 онд нийтийн хоол үйлдвэрлэлийн чиглэлээр зарлагдсан газруудад зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх хөтөлбөр 2017.03.06 Хоол үйлдвэрлэл Үзэх
АЛБАН БИЧИГ  
12 Дүүргүүдийн Засаг дарга нарт

2017.02.01

№02-01/399

Мал эмнэлэг Үзэх
13 Налайх дүүргийн Засаг дарга Т.Раднаабазарт

2017.02.01

№02-01/400

Мал эмнэлэг Үзэх
МЭДЭГДЭЛ  
14 Хүнсний чиглэлийн үйл ажилллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд хүнсний аюулгүй байдлыг хангаж ажиллах тухай мэдэгдэл

2017.02.01

№02-01/398

Хүнсний чанар, стандарт Үзэх
15 Мал бүхий хороодын Засаг дарга нарт Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах тухай мэдэгдэл

2017.02.10

№02-01/531

Мал эмнэлэг Үзэх
16 Дүүргүүдийн Засаг дарга нарт мэдэгдэл хүргүүлэх тухай

2017.02.10

№02-01/532

Мал эмнэлэг Үзэх
17 Түргэн үйлчилгээний цэгийн үйл ажиллагаа эрхлэгч нарт мэдэгдэл хүргүүлэх тухай

2017.02.10

№02-01/532

Худалдаа Үзэх
18 Түргэн үйлчилгээний цэгийн үйл ажиллагаа эрхлэгч нарт мэдэгдэл   Худалдаа Үзэх
19 Ургамал ургамлын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг бэлтгэн нийлүүлэх, хадгалах, савлах, худалдаалах чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгчдэд мэдэгдэл хүргүүлэх тухай

2017.02.15

№02-01/577

Ургамал хорио цээр Үзэх
20 Хүнсний үйлдвэрлэл эрхлэж буй аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд мэдэгдэл хүргүүлэх тухай

2017.02.15

№02-01/576

Хүнсний үйлдвэр Үзэх
СУРГАЛТ  
21 Мөнхийн түншлэл ХХК-д байгууллагын сургалт зохион байгуулах хөтөлбөр

2017.03.15

 

Худалдаа Үзэх
22 Номин тав ХХК-д байгууллагын сургалт зохион байгуулах хөтөлбөр

2017.03.15

 

Худалдаа Үзэх
23 “Хүнсний бүтээгдэхүүнийг худалдаалахад тавигдах шаардлага” сэдэвт сургалт зохион байгуулах сургалтын хөтөлбөр

2017.03.24

 

Худалдаа Үзэх
24 “Органик хүнсний үйлдвэрлэлд тавигдах шаардлага” сэдэвт сургалт зохион байгуулах сургалтын хөтөлбөр

2017.03.23

 

Хүнсний үйлдвэр Үзэх

 

ТӨЛӨВЛӨГӨӨТ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН МЭДЭЭ

 

Хоол үйлдвэрлэл үйлчилгээний газруудад хяналт шалгалт хийх тухай

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 02-01/139 дугаартай “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу 268 аж ахуйн нэгж, иргэний хоолны газарт төлөвлөгөөт шалгалт хийгдэхээр зарлагдсан байна. 18 аж ахуйн нэгжийг 1.10.1 кодтой хоол үйлдвэрлэлийг шалгах хяналтын хуудсаар шалгаж илэрсэн зөрчлийг арилгуулж ажиллалаа. Төлөвлөгөөт шалгалтанд хамрагдсан газруудын 3 буюу 16.6 хувь нь бага эрсдэлтэй, 15 буюу 83.3 хувь нь дунд эрсдэлтэй үнэлэгдлээ. Хяналт шалгалтын ажил үргэлжилж байна.


Хүнсний худалдааны газруудад төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухай

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 02-01/141 тоот “Их дунд эрсдэлтэй хүнсний худалдааны газруудыг шалгах тухай” удирдамжийн дагуу төлөвлөгөөт хяналт шалгалтанд хамрагдахаар олон нийтэд зарлагдаж, шилэн хяналтын системд тусгагдсан нийт 18 хүнсний худалдааны газарт 1.11 кодтой “Худалдаалах үйл ажиллагааг шалгах хяналтын хуудас”-ны дагуу барилга байгууламж, ажиллагсдын ариун цэвэр, эрүүл ахуй, сургалт, бүтээгдэхүүний шошго, сав баглаа боодол, хадгалалт, борлуулалт, тээвэрлэлт, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний буцаалт болон татан авалт, ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэл хөтлөлт, угаалга, цэвэрлэгээ, халдваргүйтгэл, үйл ажиллагааны дотоод хяналт, түүний үр дүн зэрэг асуудлуудыг хамруулан хяналт шалгалтыг хийсэн. Шалгалтаар 2 худалдааны газар их эрсдэлтэй, 11 худалдааны газар дунд эрсдэлтэй, 3 худалдааны газар бага эрсдэлтэй үнэлэгдсэн ба Космо трейд , Жетрохолдинг ХХК -дад холбогдох хуулийн дагуу арга хэмжээ тооцон, “Алтан гадастрейд”, ”Глобалбриж” ХХК-уудад зөрчил арилгуулах тухай улсын байцагчийн хамтарсан албан шаардлага хүргүүлж, байгууллагын сургалт зохион байгуулан ажиллаж байна. Шалгалт үргэлжилж байна.


Малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухай

НМХГ-ын даргын баталсан 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 02-01/142 тоот Малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд төлөвлөгөөт хяналт шалгалт хийх удирдамжийн дагуу мах махан бүтээгдэхүүний 4 үйлдвэрт 1.2 кодтой хяналтын хуудсаар шалгалт хийхэд 3 буюу75 хувь нь дунд, 1 буюу 25 хувь нь их эрсдэлтэй үнэлэгдлээ. Их эрсдэлтэй үнэлэгдсэн “Бумжамбал”ХХК-ийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож 1 аж ахуйн нэгжид 6 заалт бүхий албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгсөн. Шалгалт үргэлжилж байна.


 

Ургамлын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухай

НМХГ-ын даргын баталсан 02-01/146 тоот “Ургамлын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд төлөвлөгөөт хяналт шалгалт хийх” удирдамжийн дагуу гурил гурилан бүтээгдэхүүний 5 үйлдвэрт 1.7 кодтой хяналтын хуудсаар хяналт шалгалт хийхэд 2 буюу 40 хувь нь их эрсдэлтэй, 2 буюу 40 хувь нь дунд эрсдэлтэйгээр үнэлэгдсэн. 1 аж ахуйн нэгж нь засвартай байсан тул засварын дараа дахин үзэхээр боллоо. Их эрсдэлтэй үнэлэгдсэн “Шим өгөөж үр”ХХК-д холбогдох хуулийн дагуу 480.0 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож дунд эрсдэлтэй 2 аж ахуйн нэгжид 23 заалт бүхий албан шаардлагаар хугацаатай үүрэг өглөө. Хяналт шалгалт үргэлжилж байна.

 


 

Хүлэмж газар тариалан, зоорь, агуулах, ургамал хамгаалах химийн бодис хадгалах худалдаалах үйл ажиллагаа эрхлэгчдэд төлөвлөгөөт шалгалт хийх тухай удирдамж

НМХГ-ын даргын баталсан 02-01/147 тоот “Ургамлын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд төлөвлөгөөт хяналт шалгалт хийх” удирдамжийн дагуу ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын чиглэлээр 2017 оны төлөвлөгөөт хяналт шалгалт эхэллээ.
Хяналт шалгалтанд ургамал, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн хадгалдаг агуулах, зоорийн үйл ажиллагаа эрхлэгч Алейск импекс ХХК, Арвин үндэс ХХК, Ганга түшээ ХХК, Домог интернейшнл ХХК, Агь ХХК зэрэг аж ахуйн нэгжүүд хамрагдсанаас 1.18 кодтой хяналтын хуудсаар эрсдэлийг үнэлэхэд 2 бага, 3 дунд эрсдэлтэй үнэлэгдээд байна.

 

Жижиг амьтны мал эмнэлэг, мал эмнэлгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх тухай

НМХГ-ын даргын баталсан 02-01/198 тоот  “Ургамлын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд төлөвлөгөөт хяналт шалгалт хийх” удирдамжийн дагуу  Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй гэрийн тэжээмэл мал, амьтны эмнэлэг болон худалдаа эрхэлж буй иргэд, аж ахуйн нэгжүүдийг шалгалаа.
Шалгалтын явцад дараах зөрчлүүд илэрлээ. Үүнд:
1. Жижиг амьтны мал эмнэлэг болон худалдаа эрхэлж буй иргэд, аж ахуйн нэгжүүд малын эмийг фармакологийн ангилал болон хадгалалтын горимын дагуу хадгалаагүй,
2 Улсын бүртгэлд бүртгэгдээгүй, чанарын баталгаажилтгүй мал амьтны эм, бэлдмэл, эмнэлгийн хэрэгслийг ганзагаар оруулж ирсэн хувь хүнээс худалдан авч борлуулж байсан.
3. Хаяг шошгын шаардлага хангаагүй, Монгол хэлээр хэрэглэх зааврыг бичээгүй, зориулалтын бус газар хадгалж, мэргэжлийн бус хүнээр худалдаалсан.
3. Агааржуулалт муутай орчинд загас, нохой зэрэг амьтдыг нэг дор байлгаж худалдаалсан зэрэг зөрчлүүд илэрлээ.


Их дунд эрсдэлтэй үнэлэгдсэн эрчимжсэн аж ахуйн үйл ажиллагаанд  төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухай 

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 02-01/148 тоот удирдамжаар Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Туулын 11 дүгээр гудамж 13 тоотод байрлах иргэн Бархассүрэнгийн Энх-Амгалангийн сүүний үхрийн өрхийн аж ахуйн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж,  “Сүүний чиглэлийн мал аж ахуйд мал эмнэлэг ариун цэвэр, хорио цээрийн дэглэмийн мөрдөлтийг шалгах” 1.17 кодтой хяналтын хуудсаар эрсдэлийг үнэлэхэд 56 хувь буюу их эрсдэлтэй байна.

Шалгалтаар:Тус өрхийн аж ахуй нь малын өвчлөлийн сүүлийн 3-аас доошгүй жилийн судалгаа, бүртгэлгүй, бруцеллёз, сүрьеэ өвчний шинжилгээнд хамрагдсан тухай нэг бүрчилэн бүртгэсэн судалгаагүй, аж ахуйд хэрэглэж байгаа малын нэмэлт тэжээл нь гэрчилгээ баталгаажилтгүй,хаваржаа, өвөлжөө бууцанд  ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийдэггүй, зах зээлд борлуулсан сүүний өдөр тутам бүртгэл хөтөлдөггүй зэрэг зөрчил илэрлээ.


Ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд шалгалт хийх тухай

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 02-01/146 дугаартай “Ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд шалгалт хийх тухай” төлөвлөгөөт хяналт шалгалтын удирдамжийн дагуу хяналт шалгалт 3-р сарын 15-наас эхлэн хийгдэж байна.

Хяналт шалгалтанд одоогийн байдлаар ургамал, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн хадгалдаг 7 агуулах зоорийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд шалгагдаад байна. Шалгалтыг 1.18 кодтой хяналтын хуудсаар хийхэд 3 бага, 4 дунд дүгнэгдээд байна. Шалгалтаар дотоод хяналт шалгалтыг муу зохион байгуулдаг, ул мөрийн бүртгэл хөтлөлтийг бүрэн хийгээгүй, буцаан татан авалтын хэсэг байгуулаагүй зэрэг зөрчил нийтлэг илэрч байна.

Хяналт шалгалтаар дунд эрсдэлтэй дүгнэгдсэн 3 ААН-д 5-8 заалт бүхий улсын ахлах байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргүүлээд байна.