ДЭД БҮТЦИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС

ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН УДИРДАМЖ

Материал нэр Огноо дугаар
ТӨЛӨВЛӨГӨӨТ ХЯНАЛТ ШАЛГАЛТ
1

Барилга байгууламжийн зураг төсөл, угсралтын үйл ажиллагаа техник технологийн аюулгүй байдал хийх хяналт шалгалт

Төлөвлөсөн хугацаа болоогүй байна.

2

Барилгын материалын үйлдвэрүүд, асфальт, бетон заводын үйлдьэрлэлийн үйл ажиллагаанд хийх хяналт шалгалт

Төлөвлөсөн хугацаа болоогүй байна.
3

Эрчим хүчний барилга байгууламжийн угсралтын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагад хийх хяналт шалгалт

Төлөвлөсөн хугацаа болоогүй байна.

4

Хувийн хэвшлийн цахилгаан эрчим хүч дамжуулах, түгээх, хангах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагад хийх хяналт шалгалт

2017.03.17 02-01/154
5

Ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөлт хариуцсан байгууллага, аж ахуйн нэгжүүдэд хийх хяналт шалгалт

Төлөвлөсөн хугацаа болоогүй байна.
6

Орон сууц ашиглалтын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага, аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийх тухай 

2017.03.15 02-01/180

 

6

Газрын тосны барилга байгууламжийн зураг төсөл, угсралт, ашиглалт, техник, тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны байдалд хийх хяналт шалгалт

2017.03.15 02-01/181

2017.03.15 02-01/182

7

Хүчилтөрөгч, азот, аргон, ацетелин, нүүрс хүчлийн хийн ашиглалтын байдалд хийх хяналт шалгалт

Төлөвлөсөн хугацаа болоогүй байна.
8

Кран, лифт, эскалаторын угсралт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, нийтийн зориулалттай орон сууц, худалдаа үйлчилгээний төвүүд, шинээр баригдаж буй барилгууд, уул уурхайд ашиглаж буй өргөх машин механизмын угсралт, ашиглалтын байдалд хийх хяналт шалгалт

2017.03.17 02-01/167

2017.02.16 02-01/111

 

9

Мэдээлэл, холбооны сүлжээ ТӨХК-ийн харъяа газруудад хийх хяналт шалгалт

Төлөвлөсөн хугацаа болоогүй байна.
10

Авто үйлчилгээ эрхэлдэг болон ачаа тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж, тусгай үйлчилгээний газар, байгууллагуудын автобазын үйл ажиллагаанд хийх хяналт шалгалт

2017.03.10 02-01/155

2017.03.10 02-01/153

2017.03.13 02-01/165– хяналт шалгалт эхлээгүй байна.

 

11

Авто зам, гүүрийн барилга байгууламжийн зураг төсөл, угсралт, ашиглалт, засвар арчлалтын байдалд хийх хяналт шалгалт

Төлөвлөсөн хугацаа болоогүй байна.
ЗӨВЛӨН ТУСЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ
 

Эрсдэлтэй үнэлэгдсэн нийт 82 обьектод зөвлөн туслах үйлчилгээ үзүүлнэ.

 
 

Барилгын материалын хяналтаар:

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа тоосго, хөнгөн блокны 9 үйлдвэрүүдэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлнэ

 
 

Ус хангамж, ариутгах татуурга, үерийн хамгаалалтын байгууламжийн хяналтаар хувийн хэвшлийн орон сууцны ашиглалтын 20 байгууллагад зөвлөн туслах үйлчилгээ үзүүлнэ.

   Үзэх
 

Хот байгуулалтын хяналтаар: барилгын зураг төслийн тусгай зөвшөөрөлтэй 5 аж ахуйн нэгж байгууллагуудад зөвлөн туслах үйлчилгээ үзүүлнэ.

 
 

Автозамын хяналтаар: Автозамын барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа 15 обьектод зөвлөн туслах үйлчилгээ үзүүлнэ.

 
 

Цахилгаан эрчим хүчний хяналтаар: цахилгаан эрчим хүчийг түгээх, дамжуулах, ашиглах, хэрэглэгч нийт 40 аж ахуйн нэгж байгууллагуудад зөвлөн туслах үйлчилгээ үзүүлнэ.

 
 

Газрын тос, хийн хяналтаар: бага дунд эрсдэлтэй үнэлэгдсэн  нийт 22 обьектод зөвлөн туслах үйлчилгээ үзүүлнэ.

 
 

Дулааны эрчим хүчний хяналтаар хувийн хэвшлийн орон сууцны ашиглалтын 12 байгууллагад зөвлөн туслах үйлчилгээ үзүүлнэ.зөвлөн туслах үйлчилгээ үзүүлнэ.

 
 

Өргөх механизмын хяналтаар: 2016 онд бага, дунд эрсдэлтэй үнэлэгдсэн нийт 30 аж ахуйн нэгж байгууллагын өргөх механизмын ашиглалт, техникийн байдалд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлнэ.

 
 

Автотээврийн хяналтаар нийт 29 аж ахуйн нэгж байгууллагуудад зөвлөн туслах үйлчилгээ үзүүлнэ.

02-07-110/01

02-07-110/02

 

 

Хэмжилзүйн хяналтаар хэмжилзүйн ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллага, автотээврийн хэрэгслийн үзлэг оношлогооны төвүүд зэрэг нийт 28 обьектод зөвлөн туслах үйлчилгээ үзүүлнэ.

 
 

Мэдээлэл харилцаа холбооны хяналтаар барилгын дотор холбооны сүлжээ, тоног төхөөрөмжийн угсралтын ажил үйлчилгээ эрхлэгч 6 байгууллага, ААН-д зөвлөн туслах үйлчилгээ үзүүлнэ.

 
ТАНДАЛТ СУДАЛГАА
 

Нийслэлийн нутгийн замын сангийн татварын орлогын төвлөрүүлэлт, түүний зарцуулалтын байдалд тандалт судалгаа хийх

 
 

Газрын тос, хийн хяналтын чиглэлээр эрсдэлийн мэдээллийн сан бүрдүүлэх, дүн шинжилгээ хийх зорилгоор тандалт судалгаа хийнэ.

 
УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТ
 

Шинээр баригдах барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ, автозам, гүүрийн ажилд урьдчилан сэргийлэх хяналт хийнэ.

 
 

Нийслэлийн нутаг дэвсгэрт байрлах томоохон худалдаа үйлчилгээний төвийн барилга байгууламжийн чанар, аюулгүй байдалд урьдчилан сэргийлэх хяналт хийнэ.

 
 

Хэрэглэгчийг аюулгүй орчинд хөдөлмөрлөх, эрчим хүчний техникийн аюулгүй байдлыг хангах зорилгоор цаг үеийн шаардлагаар урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийнэ.

 
 

Хот орчмын амралт, сувиллын газрууд, нийтийн хоолны газрууд, барилгын материалын үйлдвэрүүдэд суурилуулан ашиглаж байгаа даралтат сав болон хийн баллонт тоног төхөөрөмжийн  ашиглалтын байдалд урьдчилан сэргийлэх хяналт явуулна.

 
 

Төсвийн байгууллагын эрчим хүч, усны төлбөр тооцооны хэмжих хэрэгслийн хэмжлийн үнэн зөв, нэгдмэл байдалд урьдчилан сэргийлэх хяналтыг хийнэ.

 
 

Шинээр баригдаж байгаа болон өргөтгөл шинэчлэл хийгдэж байгаа эрчим хүч, газрын тос, хийн барилга байгууламжийн хянах хэмжих хэрэгслийн ашиглалтын байдалд урьдчилан сэргийлэх хяналт хийх

 
БАТАЛГААЖУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
 

Шинээр угсарсан болон ашиглагдаж байгаа өргөх механизмд техникийн магадлал хийгдсэн байдалд хяналт шинжилгээ, баталгаажуулалт хийж, эрхзүйн баримт бичиг гаргана.

2017.01.30 02-01/69
 

Зуух, даралтат сав, шугам хоолой хэрэглэгч, ашиглагч аж ахуйн нэгж, байгууллагуудын хий хадгалах, хураах даралтат савны ашиглалтын байдлыг шалгаж техникийн магадлал хийлгэж баталгаажуулалтад хамруулах

2017.03.15 02-01/183
САЛБАРЫН СУРГАЛТ
 

Барилга байгууламжийн угсралтын ажлын чанарыг сайжруулах, угсралтын ажилд дагаж мөрдөх зураг төслийн болон угсралтын ажлын үед дагаж мөрдөх БНбД-ийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал сэдэвт сургалтыг бүх дүүргүүдэд хийнэ

 “Газар хөдлөлтийн үеийн гамшгаас урьдчилан сэргийлэх, авах арга хэмжээ” сэдэвт сургалтыг БГД-ийн СӨХ-дод  хийнэ

 
 

Автозамын барилга угсралтын ажлын чанарыг дээшлүүлэх нь сэдэвт сургалтыг автозамын угсралтын үйл ажиллагаа эрхэлж буй ААНБ-н ИТА-дад  зохион байгуулна.

 
 

Эрчим хүчний ашиглалт, угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа ААНБ-д эрчимхүчний зураг төсөл, угсралт, суурилуулалтын үед илэрч байгаа зөрчил дутагдал, цаашид анхаарах асуудлын талаар сургалт зохион байгуулна.

 Үзэх
 

Газрын тос хийн хяналтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААНБ-д салбарын сургалт 3 чиглэлээр зохион байгуулна.

 
 

Өргөх механизмын угсралт, ашиглалтад тавих хяналтыг сайжруулах нь сэдэвт сургалт зохион байгуулна.

      Үзэх
  Автоүйлчилгээ эрхлэгчдэд зориулсан сургалт хийх  
ЗӨВЛӨМЖ
 

Барилга байгууламжийн угсралтын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох, ашиглалтанд оруулах үйл ажиллгаанд анхаарах тухай

2017.02.14 02-07-94/17

Барилга техник

   Үүрэн телефоны оператор компаниудад “Харилцаа холбооны цамхаг байгуулахад тавих ерөнхий шаардлага” MNS 5884:2016 стандартыг мөрдөж ажиллах тухай  2017.02.13 02-07-113/13
   Шингэрүүлсэн шатдаг хийн баллонт төхөөрөмж ашиглалтын тухай  2017.02.28 02-07-105/12
   Аюулгүй байдлыг хангуулах тухай /АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ ТӨААТҮГ-ын захирал П.Дэлгэрнаран танаа/  2017.02.15 02-07-107/18
   Үйл ажиллагаагаа сайжруулж ажиллах тухай  2017.04.05 02-01-001/86
  Стандартын шаардлагыг хангаж ажиллах тухай /ЦЕГ-ын дарга, Цагдаагийн хурандаа Ө.Энхтөр танаа/  2017.04.05 02-07-111/82
  Стандартын шаардлагыг хангаж ажиллах тухай /НЦГ-ын дарга, Цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд танаа/  2017.04.05 02-07-111/81
  Зөвлөмж хүргүүлэх тухай/ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР, НИЙСЛЭЛИЙН ЦАГДААГИЙН ГАЗАРТ/  2017.04.05 02-01/1063-1064
МЭДЭГДЭЛ
 

Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг тээврийн газар

2017.03.13 02-01/549

Автотээвэр

 

Монголын таксийн үйлчилгээ эрхлэгчдийн холбооны тэргүүн Ц.Нармандах танаа

2017.03.13 02-01/548

Автотээвэр

 

Шингэрүүлсэн хийн аж ахуй эрхлэгчдийн холбоо ТББ-д

2017.02.08 02-01-489

Эрчим хүч /газрын тос, хий/

 

Цахилгаан эрчим хүчээр хангах, түгээх байгууллагуудад

2017.02.13  02-01-544

Эрчим хүч

 

Петро жамп ХХК-д

2017.02.13 02-01-550

Эрчим хүч /газрын тос, хий/

 

ТӨЛӨВЛӨГӨӨТ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН МЭДЭЭ

 

Авто үйлчилгээ эрхэлдэг болон ачаа тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж, тусгай үйлчилгээний газар, байгууллагуудын автобазын үйл ажиллагаанд хийх хяналт шалгалт

– Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2017 оны төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд газрын даргын баталсан 02-01/153 дугаартай “Авто үйлчилгээ эрхэлдэг болон ачаа тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж, тусгай үйлчилгээний газар, байгууллагуудын автобазын үйл ажиллагаанд хийх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу  2017.03.17-03.20-ны өдрүүдэд МИАТ ТӨХК-ийн үйлчилгээний автобаазад 5.36 хяналтын хуудсаар хяналт шалгалт хийсэн. Нийт 2 авто зогсоол, 26 тээврийн хэрэгслийг шалгаж, жолооч нарыг бүрэн мэргэшүүлээгүй, засварын ажлын технологийн картгүй, автомашины гэрэл дохио бүрэн бус зэрэг зөрчлүүд илэрсэн бөгөөд 20 заалттай 1 албан шаардлага гаргаж байгууллагад 150, 2 албан тушаалтанд тус бүр 30.0 мян.төг-ийн торгууль ногдуулав.

– Засгийн газрын автобаазын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, битүү зогсоол, техникийн засвар, үйлчилгээний байр, автомашин угаалгын газар, 106 автомашины техникийн байдлыг шалгав. Шалгалтаар жолооч нарыг мэргэшсэн жолоочийн сургалтанд бүрэн хамруулаагүй, засварын өргүүрийг эрх бүхий байгууллагаар баталгаажуулаагүй, засварыгн байранд агааржуулалтын систем суурилуулаагүй зөрчлүүд илэрсэн бөгөөд эрсдэлийн үнэлгээ 17.11%-тай үнэлэгдсэн. Зөрчлийг арилгуулахаар 10 заалттай албан шаардлага гаргав.

– ИНЕГ-ын харъяа Газрын тусгай үйлчилгээний алба” УҮГ-ын үйл ажиллагаанд шалгалт хийж, битүү зогсоол, техникийн засвар, үйлчилгээний байр, автомашин угаалгын газар, 63 автомашины техникийн байдлыг шалгав. Шалгалтаар жолооч нарыг мэргэшсэн сургалтанд бүрэн хамруулаагүй, засварын өргүүрийг эрх бүхий байгууллагаар шалгуулж баталгаажуулаагүй, ажлын байрны тодорхойлолтыг мөрдөж ажиллаагүй, хөдлөх бүрэлдэхүүний 40 гаруй хувь эдэлгээний баталгаат гүйлтийн нөөц багатай зэрэг зөрчлүүд илэрсэн бөгөөд эрсдэлийн үнэлгээ 13.8% бага эрсдэлтэй гэж үнэлэгдсэн. Зөрчлийг арилгуулахаар 5 заалттай 02-07-110/211 дугаартай албан шаардлага гаргав. 

– Зэвсэгт хүчний 089-р ангийн автобаазыг /79 тээврийн хэрэгсэл, 1 битүү зогсоол, 12 инженер техникийн ажилтан, 79 жолооч/ шалгахад инженер техникийн ажилтан, жолооч нарыг мэргэшүүлэх сургалтанд хамруулаагүй, дотоод хяналт шалгалтын үйл ажиллагаа дутмаг гэсэн зөрчлүүд илэрсэн бөгөөд 12.6%-тай буюу бага эрсдэлтэй байсан. Зөрчил дутагдлыг арилгуулахаар улсын ахлах байцаагчийн “Зөрчлийг арилгуулах тухай” 5 заалттай 02-07-110/211 дугаартай албан шаардлага гаргаж хүргүүлэв.

– ЦЕГ-ын автобаазын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, дүүргүүд дэх цагдаагийн байгууллагын 16 битүү зогсоол, засварын байр, угаалгын газар, 165 автомашины техникийн байдлыг шалгаж, жолооч нарыг бүрэн мэргэшүүлээгүй, засварын ажлын технологийн картгүй зэрэг зөрчил илэрсэн бөгөөд зөрчлийг арилгуулахаар 10 заалттай албан шаардлага, 14 заалттай 2 зөвлөмжийг 2 албан бичгээр хүргүүлэв. Эрсдэлийн дүн бага эрсдэлтэй үнэлэгдэв.

– Нийслэлийн төр, захиргааны автобаазын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, битүү зогсоол 3, техникийн засвар үйлчилгээний байр,  27 автомашины техникийн байдлыг шалгав. Шалгалтаар жолооч нарыг мэргэшсэн сургалтан бүрэн хамруулаагүй, замын хуудсыг баталгаажуулан олгодоггүй, тээврийн зохицуулагчийн ажлын байранд мэргэжлийн хүн ажиллуулсан зэрэг зөрчлүүд илэрсэн бөгөөд зөрчлийг арилгуулахаар 7 заалттай албан шаардлага гаргаж, тус байгууллагад 100.0 мян.төгрөгийн торгууль ногдуулав.


 “Цахилгаан эрчим хүчний хангах, түгээх байгууллагуудад хяналт шалгалт хийх тухай”

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2017 оны төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд газрын даргын баталсан 02-01/154 дугаартай “Цахилгаан эрчим хүчний хангах, түгээх байгууллагуудад хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу нийт 10  ААНБ хяналт шалгалтыг хийж гүйцэтгэж байна.

Илэрсэн зөрчил

Хяналт шалгалтаар хангах түгээх 8  байгууллагыг 5.6.3 кодтой “Цахилгаан эрчим хүч түгээх үйл ажиллагааг шалгах хяналтын хуудас”-аар шалгахад дараах нийтлэг зөрчлүүд илэрлээ Үүнд: Хамгаалалтын зурвасын зайн хэмжээний зөрчил, хаалттай станцын нэг бүрийн хамгаалах хэрэгсэл дутуу, өөрийн эзэмшлийн шугам сүлжээг мэдээллийн нэгдсэн санд оруулаагүй зэрэг  нийт 28 зөрчил дутагдал илэрлээ.

Авсан арга хэмжээ:

Илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулхаар “УБ-ТЗ ХХН”-ны УБ-Шугам сүлжээнд улсын  байцаагчийн 1 дүгнэлт, “Сүлжээ ХХК”, “УБ-ТЗ ХХН”-ны ХҮТ,  “Элекктроком” ХХК-иудад улсын ахлах байцаагчийн 3 зөвлөмжийг хүргүүлж, 1920.0 мян.төгрөгийн торгууль  ноогдуулан бүрэн барагдуулан  хяналт шалгалт үргэлжилж байна.


Авто үйлчилгээ эрхэлдэг болон ачаа тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж, тусгай үйлчилгээний газар, байгууллагуудын автобазын үйл ажиллагаанд хийх хяналт шалгалт хийх тухай

Газрын даргын 2017.03.15-ны өдөр баталсан “Автомашины засварын ажил эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх тухай” 02-01/155 дугаартай төлөвлөгөөт хяналт шалгалтын удирдамжийн дагуу техникийн засвар, үйлчилгээний ”Эрч гранд” ХХК, “Доктор сүлжээ” ХХК-ниудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байна. 

 

 

 


Кран, лифт, эскалаторын угсралт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, нийтийн зориулалттай орон сууц, худалдаа үйлчилгээний төвүүд, шинээр баригдаж буй барилгууд, уул уурхайд ашиглаж буй өргөх машин механизмын угсралт, ашиглалтын байдалд хийх хяналт шалгалт хийх тухай

НМХГ-ын даргын баталсан 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн “Өргөх механизмын ашиглалтын байдалд хяналт, шалгалт хийх тухай” 02-01/167 дугаартай удирдамжийн дагуу төлөвлөгөөт хяналт шалгалтыг “Багануур” ХК, “Роял хаус” ХХК, “Тэргүүн чансаа” ХХК, “Номин реалтор” ХХК, “Итгэл-1” СӨХ зэрэг 5 байгууллагад хяналт шалгалтыг хийж 23 лифт, 34 эскалатор, 1 сагстай өргөгч, 6 гүүрэн, 1 вандан кран, 4 автокран, 5 манипуляторт крануудад үзлэг шалгалтыг хийж 23 заалт бүхий 5 албан шаардлага, 3 заалт бүхий 1 акт, 8 дүгнэлт хүргүүллээ.


Орон сууц ашиглалтын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага, аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийх тухай

НМХГ-ын даргын 02-01/180 дугаартай “Орон сууц ашиглалтын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага, аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийх тухай” удирдамжаар төлөвлөгөөт хяналт шалгалт хийгдэж байна.

Одоогоор 18 аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийгээд байна. Шалгалтаар усны төлбөр тооцоо хийж буй усны тоолуурыг улсын баталгаажуулалтад бүрэн хамруулаагүй, тоолуурын заалтыг буруу авсан, илүү бичилт хийсэн, усны тоолуур суурилуулах тусгай зөвшөөрөлгүй, байгууллагын дотоод журам, төлөвлөгөөнл хэмжилзүйн хяналтын талаар тодорхой заалт оруулаагүй, хэмжилзүйн дотоод хяналт хангалтгүй зэрэг 35 зөрчил илэрлээ, 8 зөрчлийг газар дээр нь арилгуулсан.

Жишээ нь: “Өөдөө байгал” ХХК-ний хаяг байрны гадна талд байхгүй, оффис нь орон сууцны байрны гражид байрлаж байсан ба  тоолуурын заалт бичдэг байцаагч нь 2016 оны 11 сард “Гайхам” ХХК-ний халуун усны тоолуурын заалтыг илүү авсны улмаас хяналтын шалгалтын үед 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 2м3 илүү бичилттэй буюу тоолуурын заалт 135м3 байхад нэхэмжлэх дээр 137м3 байсан. Ийм заалтаар 2016 оны 11 сараас хойш бичилт хийгдэж ирсэн байна.

Авсан арга хэмжээ:

Илэрсэн зөрчлийг арилгуулахаар 48 заалт бүхий 14 албан шаардлага, 6 дүгнэлт, гаргаж, хүргүүлсэн, “Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай” хуулийн дагуу 6 аж ахуйн нэгжид 950,0 төгрөгийн торгууль ногдуулж бүрэн барагдуулав.

Шалгалт үргэлжилж байна.  


Шингэрүүлсэн шатдаг хийн хангамж худалдаа, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийх тухай

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2017 оны төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд газрын даргын баталсан 02-01/181 дугаартай “Шингэрүүлсэн шатдаг хийн хангамж худалдаа, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийх тухай”  удирдамжийн дагуу “Юнигаз” ХХК, “Дашваанжил” ХХК, “Горгаз” ХХК, “Шунхлай Трэйдинг” ХХК, “М1 Энержи” ХХКомпаниудын 4 хийн цэнэглэх станц, 12 автомашины хий цэнэглэх станцуудад хяналт шалгалтыг хийлээ.

Илэрсэн зөрчил:

Шалгалтын хүрээнд Юнигаз ХХК ийн нэг АХЦС, жижиглэнгийн тусгай зөвшөөрөлгүй (бүртгэлийн гэрчилгээгүй), Шунхлай Трэйдинг ХХК ийн 4 АХЦС, Горгаз ХХК-ийн ХЦС-ын хий хадгалах савыг улсын бүртгэлд хамруулж ашиглах зөвшөөрөл аваагүй,  Дашваанжил ХХК ийн 2 АХЦС, Горгаз ХХК ийн 2 АХЦС улсын комиссоор байнгын ашиглалтанд хүлээлгэж өгөөгүй үйл ажиллагаа явуулж байсан ба батлагдсан зураг төсөлгүй, эрх бүхий байгууллагаас БУАЭҮЗ авалгүй барьж угсарсан, жижиглэнгийн тусгай зөвшөөрөлгүй (бүртгэлийн гэрчилгээгүй), хий хадгалах савыг улсын бүртгэлд хамруулж ашиглах зөвшөөрөл аваагүй зөрчлүүд илэрсэн ба эдгээр зөрчлүүд нь “Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 9.2, 9.3.3, 9.3.5, 11.1, 11.2.3 зэрэг заалтуудыг  “Даралтат савыг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийн 6.2.1, 6.4.1 дэх заалтуудыг тус тус зөрчиж байна.

Авсан арга хэмжээ:

Илэрсэн зөрчлийг арилгуулахаар дээрх 4 АХЦС-ын үйл ажиллагааг зөрчил арилах хүртэлх хугацаагаар зогсоохоор улсын байцаагчийн акт тогтоохоор, 2 ХЦС, 6 АХЦС-уудад улсын байцаагчийн албан шаардлага гаргаж холбогдох газруудад хүргүүлэхээр төлөвлөж байна. Хяналт шалгалт үргэлжилж байна. Мөн зөрчил гаргасан Юнигаз ХХК, Дашваанжил ХХК, Горгаз ХХК-иудад хууль тогтоомж зөрчсөн зөрчлийг үндэслэн тус бүр 500.000 төгрөгийн нийт 1.500.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээг ноогдуулж ажиллалаа.


Газрын тосны барилга байгууламжийн зураг төсөл, угсралт, ашиглалт, техник, тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны байдалд хийх хяналт шалгалт тухай

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2017 оны төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд газрын даргын баталсан 02-01/182 дугаартай удирдамжийн дагуу “Петростар” ХХК, “Содмонгол групп” ХХК “Шунхлай трейд” ХХК, “Синчи ойл” ХХК, Монсуль ХХК, “М ойл групп”  ХХК-иудын шатахуун хадгалах 3 агуулах, шатахуун түгээх 7 станцуудад хяналт шалгалт хийлээ. 

Илэрсэн зөрчил:

Хяналт шалгалтаар “Петростар” ХХК-ийн 1 ШТС, “Содмонгол групп” ХХК-ийн 2 ШТС, “М ойл групп”  ХХК-ийн 2 ШТС улсын комиссоор байнгын ашиглалтад хүлээлгэн өгөөгүй үйл ажиллагаа явуулж байсан ба батлагдсан зураг төсөлгүй, эрх бүхий байгууллагаас барилга угрсралтын ажил эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл аваагүй барьж угсарсан зөрчлүүд илэрсэн ба эдгээр зөрчлүүд нь “Газрын тосны бүтээгдэхүүний тухай” хуулийн 9.3.3, 9.3.5, 11.1 11.2.3 дахь заалтуудыг зөрчсөн байна.

Авсан арга хэмжээ:

Илэрсэн зөрчлийг арилгуулахаар дээрх 5 ШТС-ын үйл ажиллагааг зөрчил арилгах хүртэл хугацаагаар зогсоож улсын ахлах байцаагчийн актыг гарган хүргүүлэн хяналт шалгалт үргэлжилж байна. Мөн зөрчил гаргасан  Петростар” ХХК, “Содмонгол групп”, “М ойл”  ХХК-иудад Хууль тогтоомж зөрчсөн зөрчлийг үндэслэн тус бүр 1000,0 төгрөгийн нийт 3000,0 төгрөгийн торгуулийн арга хэмжээг авч ажиллалаа.