ЭРҮҮЛ МЭНД, БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС

 

Д/д Хяналтын чиглэл Удирдамж Огноо Дугаар Хуудасны тоо
ТӨЛӨВЛӨГӨӨТ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН УДИРДАМЖ
1 Эмчилгээний чанар, Халдвар судлал, Эм биобэлдмэлийн хяналт Эмнэлгүүдэд танадалт судалгаа хийх тухай 2017-02-07 01/38 3
2 Соёлын хяналт Хяналт шалгалт хийх тухай 2017-02-22 01/61 3
3 Орчны эрүүл ахуйн хяналт Хот суурин газрын хатуу хог хаягдлын цуглуулалт тээвэрлэлт устгалын байдалд хяналт хийх тухай 2017-02-24 02-01/131 4
4 Эмчилгээний чанар, Халдвар судлал, Эм биобэлдмэлийн хяналтын чиглэлээр Эрүүл мэндийн байгууллагуудад шалгалт хийх тухай 2017-03-07 02-01/143 8
5 Эм биобэлдмэл, халдвар судлалын хяналт Эмийн үйлдвэрүүдийн  үйл ажиллагаанд хяналт хийх тухай 2017.03.07 02-01/144 5
6 Эм биобэлдмэл, халдвар судлалын хяналт Эмийн сангуудын үйл ажиллагаанд хяналт хийх тухай 2017.03.07 02-01/145 9
7 Хүнсний эрүүл ахуйн хяналт Ургамлын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд шалгалт хийх тухай 2017.03.07 02-01/146 8
8 Хүнсний эрүүл ахуйн хяналт Хоол үйлдвэрлэл үйлчилгээний газруудад хяналт шалгалт хийх тухай 2017.03.07 02-01/139 11
9 Хүнсний эрүүл ахуйн хяналт Малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд шалгалт хийх тухай 2017.03.07 02-01/142 7
10 Хүнсний эрүүл ахуйн хяналт Хүнсний худалдааны газруудад төлөвлөгөөт шалгалт хийх тухай 2017.03.07 02-01/141 13
11 Боловсрол, Хүүхэд өсвөр үеийн эрүүл ахуйн хяналт Сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх үйл ажиллагаанд хяналт хийх 2017-03-13 02-01/161 8
УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТ
12 Эмчилгээний чанар,  Халдвар судлал, Эм биобэлдмэлийн хяналт Урьдчилан сэргийлэх хяналт хийх тухай 2017-01-26 02-01/165 3
13 Эмчилгээний чанар, Халдвар судлал, Эм биобэлдмэлийн хяналт Урьдчилан сэргийлэх хяналт хийх тухай 2017-02-21 02-02/118 3

 

ЗӨВЛӨМЖ

Д/д Хяналтын чиглэл Зөвлөмж Огноо Дугаар Хуудасны тоо
1

Эмчилгээний чанар аюулгүй байдал, Халдвар судлал, Эм биобэлдмэлийн хяналтын хамтарсан

Тусгай мэргэжлийн төв, төрөлжсөн мэргэжлийн эмнэлгүүдэд

2017.03.09 02-01-001/31 1-5
2

Эмчилгээний чанар аюулгүй байдал, Халдвар судлал, Эм биобэлдмэлийн хяналтын  хамтарсан

Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд

2017.03.09 02-01-001/32 1-4
3

Эмчилгээний чанар аюулгүй байдал, Халдвар судлал, Эм биобэлдмэлийн хяналтын  хамтарсан

Дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгүүдэд

2017.03.09 02-01-001/33 1-5
4

Эм биобэлдмэлийн хяналт

Эм ханган нийлүүлэх байгууллагуудад

2017.03.10 02-01-001/39 1-3
5

Эм биобэлдмэлийн хяналт

Эмийн сангуудад

2017.03.10 02-01-001/40 1-3
6

Эм биобэлдмэлийн хяналт

Эмийн үйлдвэрүүдэд

2017.03.07 02-01-001/30 1-2
7

Хүнсний эрүүл ахуйн халдвар хамгааллын хяналт

Хүнсний үйлдвэр эрхлэгчидэд

2017.03.09 02-01-001/34 1-3
8

Орчны эрүүл ахуйн халдвар хамгааллын хяналт

УСУГ-т

2017.03.09 02-01-001/36 1-3
9

Соёлын хяналт

Улсын музейнүүдэд

2017.03.10 02-01-001/37 1-2
10

Боловсролын хяналт

Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад

2017.03.13 02-01-001/41 1-4
11

Эрүүл ахуй халдвар, хамгаалал

Хүнсний үйлдвэр эрхлэгчдэд 

2017.03.09 02-01-001/34 1-3
12

Эрүүл ахуй халдвар, хамгаалал

Худалдаа хоол үйлдвэрлэл эрхлэгчдэд 

2017.03.28 02-01-001/74 1-3
13

Эрүүл ахуй халдвар, хамгаалал

Хүнсний худалдаа эрхлэгчдэд 

2017.03.27 02-01-001/70 1-3
14

Боловсрол

Мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвүүдэд

2017.03.28 02-01-001/73 1-2
15

Боловсрол

Нийслэлийн сургуулийн өмнөх боловсролын байгууүллагуудад

2017.03.13 02-01-001/41 1-4
16

Эм, биобэлдмэл

Эм ханган нийлүүлэх байгууллагуудад

2017.03.10 02-01-001/39 1-3
17

Эм, биобэлдмэл

Эмийн үйлдвэрүүдэд

2017.03.07 02-01-001/30 1-2
18

Эм, биобэлдмэл

Эмийн сангуудад

2017.03.07 02-01-001/40 1-3
19

Эрүүл ахуй, халдвар хамгаалал, эмчилгээний чанар,эм био бэлдмэл

Дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгүүдэд 

2017.03.09 02-01-001/33 1-5
20

Эрүүл ахуй, халдвар хамгаалал, эмчилгээний чанар,эм био бэлдмэл

Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудад

2017.03.09 02-01-001/32 1-5
21

Эрүүл ахуй, халдвар хамгаалал, эмчилгээний чанар,эм био бэлдмэл

Тусгай мэргэжлийн төв, төрөлжсөн мэргэжлийн эмнэлгүүдэд

2017.03.09 02-01-001/31 1-5
22

Соёл

Номын сангуудад 

2017.03.22 02-01-001/58 1-2
23

Соёл

Дүүргийн соёлын ордонд

2017.03.22 02-01-001/59 1-2
24

Соёл

Улсын музейнүүдэд

2017.03.10 02-01-001/37 1-2
25

Соёл

Дүүргийн засаг даргын тамгын газруудад 

2017.03.22 02-01-001/60 1-2
25

Эрүүл ахуй, халдвар хамгаалал

Ус сувгийн удирдах газарт усны чанар аюулгүй байдлыг хангуулах

2017.03.22 02-01-001/36 1-3

 

ТӨЛӨВЛӨГӨӨТ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН МЭДЭЭ

Хот суурин газрын хатуу хог хаягдлын цуглуулалт тээвэрлэлт устгалын байдалд хяналт хийх тухай

НМХГ-ын даргын баталсан 02-01/131 тоот хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлт, устгалын байдалд хяналт шалгалт хийх удирдамжаар Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа хог тээвэлэгч аж ахуйн нэгж болон нийслэлийн хот тохижилтын газар түүний харьяа Цагаан даваа, Морин даваа, Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ. Төлөвлөгөөт хяналт шалгалт үргэлжилж байна.


Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад хяналт шалгалт хийх

Мэргэжлийн хяналтын байгууллагын  2017 оны нэгдсэн төлөвлөгөөний дагуу  Хүнсний эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын чиглэлээр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 02-01/139 тоот “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад хяналт шалгалт хийх” удирдамжийн хүрээнд 8 аж ахуйн нэгжийн хоол үйлдвэрлэлийн газарт лабораторийн шинжилгээтэй хяналт шалгалт хийлээ. 1.10 кодтой “Xоол үйлдвэрлэл, үйлчилгээг шалгах хяналтын хуудас”-ны дагуу үнэлэхэд 3 буюу 37,5 хувь нь бага, 3 буюу 37,5 хувь нь дунд эрсдэлтэй, 2 буюу 25 хувь нь их эрсдэлтэй үнэлэгдсэн байна. Хяналт шалгалтын явцад эрүүл зүйн арчдаст шинжилгээнд rida count-ийн аргаар 20 цэгээс арчдас, 3 нэрийн  бэлэн бүтээгдэхүүнээс дээж авч НМХГ-ын төв лабораторид шинжилгээнд хамрууллаа. Лабораторийн сорилтын дүнг үндэслэн улсын байцаагчийн 3 дүгнэлт гаргалаа.  Их эрсдэлтэй үнэлэгдсэн 2 аж ахуй нэгжийн  үйл ажиллагааг улсын ахлах байцаагчийн актаар зөрчил арилгах хугацаагаар зогсоож,  960000 төгрөгийн шийтгэврийн арга хэмжээ тооцож,  дунд эрсдэлтэй үнэлэгдсэн 2 аж ахуй нэгжид  зөрчил арилгуулах тухай 11 заалттай 2 албан шаардлага хүргүүлээд байна.

Хяналт шалгалт үргэлжилж байна.


Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд шалгалт хийх

Мэргэжлийн хяналтын байгууллагын  2017 оны нэгдсэн төлөвлөгөөний дагуу  Хүнсний эрүүл ахуй, халдвар хамгааллын чиглэлээр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 02-01/142 тоот  “Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд шалгалт хийх” удирдамжийн хүрээнд 8 аж ахуйн нэгжийн хиам, зайдасны үйлдвэрт лабораторийн шинжилгээтэй хяналт шалгалт хийлээ. 1.2 кодтой “Мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрлэлийг шалгах” хяналтын хуудасны дагуу үнэлэхэд 3 буюу 37.5 хувь нь бага, 2 буюу 25 хувь нь дунд эрсдэлтэй, 3 буюу 37.5 хувь нь их эрсдэлтэй үнэлэгдсэн байна. Хяналт шалгалтын явцад эрүүл зүйн арчдаст шинжилгээ болон  20 нэр төрлийн хиам, зайдас, 5 төрлийн хиамны бүрхүүлнээс дээж авч МХЕГ-ын ХАБҮЛЛ болон НМХГ-ын нэгдсэн төв лабораторид шинжилгээнд хамрууллаа. Лабораторийн сорилтын дүн хүлээгдэж байна. Их эрсдэлтэй үнэлэгдсэн 2 үйлдвэрийн  үйл ажиллагааг улсын ахлах байцаагчийн актаар зөрчил арилгах хугацаагаар зогсоож,  2160000 төгрөгийн шийтгэврийн арга хэмжээ  авч,  бусад үйлдвэрүүдэд зөрчил арилгуулах тухай албан шаардлага хүргүүлээд байна.

Хяналт шалгалт үргэлжилж байна.


Эрүүл мэндийн байгууллагуудад шалгалт хийх тухай

МХЕГ-ын 2017 оны төлөвлөгөөний дагуу шилэн хяналтын цахим системд нэр нь зарлагдсан эрүүл мэндийн байгууллагуудад хийх төлөвлөгөөт шалгалт 2017 оны 3 сарын 10 ны өдрөөс хийгдэж эхлээд байна.

НМХГ-ийн даргын баталсан 02-01/143 тоот удирдамж холбогдох хяналтын хуудасны дагуу эмчилгээний чанар, эрүүл ахуй халдвар, хамгаалал, эм биобэлдмэл, цөм цацраг, нийгмийн хамгааллын хяналтын чиглэлээр хамтарсан хяналт хийгдэж байна


Эмийн үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх тухай

НМХГ-ын даргын баталсан “Эмийн үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх тухай” 02-01/144 тоот удирдамжийн хүрээнд хяналт шалгалт хийгдэж байна. Шалгалт 30% тай үргэлжилж байна. 


Эмийн сангуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх тухай

НМХГ-ын даргын баталсан “Эмийн сангуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх тухай” 02-01/145 тоот удирдамжийн хүрээнд нийтийн үйлчилгээтэй эмийн сангуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийгдэж байна. Шалгалт 30%-тай үргэлжилж байна. 


Сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх тухай

Мэргэжлийн хяналтын байгууллагын 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын  даргын баталсан 02-01/161 тоот удирдамжийн дагуу нийслэлийн сургуулийн өмнөх боловсролын сургалтын байгууллагуудын сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх  үйл ажиллагаанд Монгол Улсын Төрийн хяналт шалгалтын тухай, Боловсролын тухай, Сургуулийн өмнөх боловсрол, Эрүүл ахуйн тухай хуулиуд болон тэдгээрт нийцүүлэн гаргасан нийтээр дагаж мөрдөх эрхзүйн актын биелэлтэд хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор хяналт шалгалт хийгдэж байна.

Илэрсэн зөрчил:

Шалгалтын явцад  445 зөрчил илрүүлж 40 буюу 14,5%-ийг газар дээр нь арилгуулж, эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчтай хамтран 67 заалттай 8 албан шаардлага хүргүүллээ, 

Авсан арга хэмжээ:

Илэрсэн зөрчилд үндэслэн 6 байгууллагад 3.420.000 төгрөгийн шийтгэвэрийн арга хэмжээ ногдуулж эрүүл ахуйн хяналтын чиглэлээр 1 цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоох акт үйлдэж,  нэг багшийн  диплом хуурамч болохыг тогтоож хуулийн байгууллагад шилжүүлэн ажиллаж байна.