ЁС ЗҮЙН ХОРОО

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Ёс зүйн хороо тус газрын даргын  2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн А/59 дугаар тушаалаар 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдсан. Ёс зүйн хороо нь НМХГ-ын даргын тушаалаар томилогдсон төрийн захиргааны албан хаагчдын баримтлах ёс зүйн хэм хэмжээг сахиулах, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, тэдгээртэй холбоотой ёс зүйн зөрчлийг шалган тогтоох үүрэгтэйгээр ажилладаг. 

Үйл ажиллагаандаа Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 288 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм”, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 129 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам”, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2015 оны 253 дугаар тушаалаар батлагдсан “Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийг ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ёс зүйн дүрэм”-ийг мөрдөж ажиллаж байна.

ЁС ЗҮЙН КОДЫН БҮРТГЭЛ татаж авах

ЁС ЗҮЙН ХОРОО АЖИЛЛАХ ЭРХ ЗҮЙН ОРЧИН

  • “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм”. ЗГ-ын 2010 оны 288-р тогтоол. Татаж авах…
  • “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэхжурам”. ТАЗ-ын 2010 оны 129-р тогтоол.
  • “МХЕГ-ын Ёс зүйн хорооны ажиллах журам”. МХЕГ-ын даргын 2011 оны 64-р тушаал. Татаж авах…
  • “Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийг ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх дүрэм”, МХЕГ-ын даргын 2015 оны 253 дугаар тушаал. Татаж авах…

НМХГ-ЫН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ДАРГА, ГИШҮҮД

Дарга:

Хууль, эрх зүйн хэлтсийн дарга, Хууль зүйн ухааны доктор Б.Оюунсүрэн

Утас: 70126507. НМХГ-ын байр, 5 давхар 503 тоот

Нарийн бичгийн дарга:

Хууль, эрх зүйн хэлтсийн эрх зүйн мэргэжилтэн З.Халиун

Гишүүд: 

Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтэс: Эрүүл ахуй халдвар хамгааллын улсын ахлах байцаагч Д.Одончимэг

Цөмийн болон цацрагийн хяналтын хэлтэс: Цөмийн болон цацрагийн хяналтын улсын ахлах байцаагч Ш.Сандаг-Очир

Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс: Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Л.Болдбаяр

Экспорт импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтэс: Стандарт, чанарын хяналтын улсын ахлах байцаагч Б.Амарзаяа

Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс: Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.СонинЭрдэнэ