“МЭДЛЭГЭЭ ДЭЭШЛҮҮЛЖ, БУСАДДАА ТҮГЭЭЕ” СЭДЭВТ ДОТООД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын хэлтсээс улсын байцаагчдынхаа мэдлэг чадварыг дээшлүүлэх, шинэ техник технологийн өнөөгийн байдлын талаар ойлголтыг өгөх зорилгоор Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын ямны Инновацийн хэлтсийн дарга Д.Жаргалмаа, ахлах мэргэжилтэн Ч.Энхтуяа нарыг урьж “Инновацийн төсөл, гарааны компанийн хөгжил, өнөөгийн байдал” сэдэвт сургалтыг зохион байгуулсан.

Сургалтаар Монголд оронд хэрэгжиж байгаа инновацийн төсөл, тус яамны дэргэд байгуулагдсан гарааны компаниудын бүтээл, ололт амжилтын талаар дурьдаж, цаашид хамтран ажиллах гарц, боломжийн талаар санал бодлоо солилцлоо.