ГАЗРЫН ДАРГЫН ДЭРГЭДЭХ ЗӨВЛӨЛИЙН ХОРЬДУГААР ХУРАЛДААН

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын дэргэдэх зөвлөлийн хорьдугаар  хуралдаан 2017 оны 11 дугаар сарын 21-ны өдөр боллоо. Тус хуралдаанаар 3 асуудал хэлэлцлээ.

Нэгдүгээр асуудал:

Барилгын материалын үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүнгийн тухай 

Хоёрдугаар асуудал:

Авто зам, замын байгууламжийн зураг төсөл, барилга угсралтын ажилд төлөвлөгөөт болон урьдчилан сэргийлэх хяналтын тухай 

Гуравдугаар асуудал:

Хууль бусаар ашигт малтмал олборлогч иргэн, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийсэн тухай

                         Хуралдаан 2017 оны 11 дугаар сарын 21-ны өдрийн 13:30 цагт эхлэв.

Барилгын материалын үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүнгийн тухай Дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга, Барилгын техникийн ахлах байцаагч Н.Гантулга танилцуулав.

Авто зам, замын байгууламжийн зураг төсөл, барилга угсралтын ажилд төлөвлөгөөт болон урьдчилан сэргийлэх хяналтын тухай Дэд бүтцийн хяналтын хэлтсийн Авто замын хяналтын  Улсын ахлах байцаагч Д.Дуламрагчаа танилцууллаа 

Гадны төлөөллөөр шалгалтанд хамрагдсан аж ахуй нэгжүүдийн удирдлага, ажилтнууд оролцлоо.

Хууль бусаар ашигт малтмал олборлогч иргэн, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийсэн тухай Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч О.Оюундэлгэр танилцууллаа.

 

 

 

 

 

                                                                                  НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР