ДОТООД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын хэлтсийн улсын байцаагч Д.Мөнхсайхан Малайз Улсад зохион байгуулагдсан “Цацрагийн хамгаалалт, цацраг идэвхт үүсгүүрийн аюулгүй байдал” сэдэвт дипломын дараах мэргэшил дээшлүүлэх сургалтад суралцах хугацаандаа хийж гүйцэтгэсэн “Орон байрны агаар дахь радоны хэмжилт” сэдэвт курсын ажлынхаа үр дүн, Малайз Улсад ашиглагддаг хэмжилтийн багаж, арга техникийн ололттой талууд, цаашид хяналт шалгалтын ажилд тусгах санал, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаараа хэлтсийнхээ хамт олонд 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр мэдээлэл өглөө.

Радоны концентрацыг хэмжихэд “Идэвхгүй детектор”-ыг ашиглах нь үр дүнтэй хэрнээ энгийн, зардал багатай цаашид радоны хяналтыг өргөжүүлэх боломжтой аргын нэг байна.