“ТӨЛӨВШИЛ БА ӨРСӨЛДӨХ ЧАДВАР” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийслэлийн Засаг даргын орлогчоос Нийслэлийн нутаг дэвсгэрт хүүхэд эрүүл, аюулгүй, хамгаалагдсан байх нөхцлийг бүрдүүлж “ХҮҮХЭД НЭГ БҮРИЙН ТӨЛӨӨ” уриалгыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд сургалт судалгааны “Полиси” төвтэй хамтарч НМХГ-ын ХАБХААХХ-ээс зохион байгуулсан “ТӨЛӨВШИЛ БА ӨРСӨЛДӨХ ЧАДВАР” сэдэвт сургалтыг Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургуулийн 14-17 өсвөр насны 120 хүүхдүүдийг хамруулан зохион байгууллаа.
Сургалтаар өсвөр насны хүүхдүүдэд зөв хандлага өгч, төлөвшлүүлэх нээлттэй хэлэлцүүлэг хийж хүүхдийн хүсэл мөрөөдөл, нийгэмд эзлэх байр суурь, хүний мөн чанарын талаар сонирхолтой илтгэл тавьлаа. Нийт оролцсон сурагч хүүхдүүдээс санал асуулга явуулахад маш сайхан, сонирхолтой сургалт боллоо гэсэн байна.