“ТИ АЙ ЛОЖИСТИК” ХХК ДАХЬ ГҮНИЙ ГААЛИЙН ХЯНАЛТЫН БҮСД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАГДЛАА

“Хилийн хяналт – иргэн таны оролцоо” сэдэвт аяны хүрээнд НМХГ-ын ЭИХХЦХХ-ээс Баянгол, Сонгинохайрхан дүүргийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчидтай хамтран “Ти Ай Ложистик” ХХК дахь гүний гаалийн хяналтын бүсийн сургалтын танхимд 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр батлагдсан хөтөлбөрийн дагуу хүнсний худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 15 аж ахуйн нэгжийн төлөөлөлийг оролцуулсан сургалт зохион байгууллаа.
Сургалтаар импортлогдон худалдаалагдаж буй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн хэрхэн тээвэрлэгдэн ирж хяналт шалгалтад хамрагддаг, ямар чанар аюулгүй байдлын баталгаажилттайгаар худалдаанд нийлүүлэгдэж буй технологи ажиллагаа, импортлогдсон түүхий эд, бүтээгдэхүүний бүтээгдэхүүний хадгалалт худалдаалалт, түүнд тавигдах шаардлага ямар төвшинд хангагдаж байгаа, болзошгүй эрсдэлээс импортлолтын болон худалдаалалтын үед хэрхэн сэргийлж ажиллах талаар болон шинэ батлагдан хэрэгжиж буй хууль, журмуудын талаар тодорхой ойлголтуудыг өгсөн үр дүнтэй сургалт боллоо.