ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ҮЙЛДВЭРЛЭЛТ БА ХУДАЛДААНД ТАВИГДАХ ЭРҮҮЛ АХУЙ, АРИУН ЦЭВЭРТ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ ХИЙЛЭЭ

 

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2017 оны хяналт шинжилгээний төлөвлөгөөнд тусгагдсаны “Хүүхдийн тоглоомын үйлдвэрлэлт ба худалдаанд тавигдах эрүүл ахуй, ариун цэврийн дүрэм”, Тоглоомын аюулгүй байдал. 3-р хэсэг: Зарим элементийн шилжилт. MNS ISO 8124-1:2011, MNS ISO 8124-2:2011, MNS ISO 8124-3:2011” стандарттай харьцуулан эрүүл ахуйн үнэлгээ өглөө. Хяналт шинжилгээнд 40 цэцэрлэг,  8 иргэн хамрагдсан.

            Хяналт шинжилгээний явцад цэцэрлэгүүдэд хэрэглэгдэж буй гарал үүсэл, эрүүл мэндийн гэрчилгээгүй, хаяг шошгогүй, насны онцлогт тохируулсан хэрэглэх аргын зааваргүй, гаж үнэртэй, хурц өнгөтэй зэрэг эрсдэл бүхий 49 тоглоомноос дээж авч, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдлын лавлагаа лабораторид будгийн тогтворжилт, рН, формальдегид, хүнд металлын шинжилгээнд хамруулан 16 дүгнэлт гаргаж ажилласан. Мөн “Хүүхдийн тоглоомын аюулгүй байдлыг хангах нь” сэдэвт МХЕГ-ын ЭИХХЦХГ, ЭМБСХГ-тай хамртан зохион байгууллаа. Сургалтанд хүүхдийн тоглоом импортлогч аж ахуйн нэгж, цэцэрлэгийн эрхлэгч нар оролцлоо.