“НИЙСЛЭЛИЙН АГААР, ОРЧНЫ БОХИРДЛЫН ТУХАЙ” ЗӨВЛӨМЖ,СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

НМХГ-ын Экспорт, Импорт, Хилийн хорио цээрийн хяналтын хэлтсээс Байгаль орчин, Аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг Даргын хамтарсан 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “Агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоох тухай” А/04-А/19 тоот тушаал, тушаалын хавсралтуудаар батлагдсан агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журам, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “Нийслэлийн агаар, орчны бохирдлын тухай” зөвлөмж, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Нийслэлийн Засаг даргын А/17, А/18, А/19 дүгээр захирамжийг хэрэгжүүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний зорилго, зорилтуудыг хангах ажлын хүрээнд нийт хэлтсийн 39 улсын /ахлах/ байцаагчдыг хамруулан 2017-11-14-ний өдөр сургалт зохион байгууллаа.
Сургалтаар агаарын бохирдол хүний эрүүл мэндэд нөлөөлөх нөлөөлөл, өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын агаарын бохирдол ямар байгаа талаарх судлаачдын судалгааны дүн, иргэн хувь хүн агаарын бохирдолоос хэрхэн эрүүл мэндээ хамгаалж гэр орон албан тасалгаандаа агаарыг цэвэршүүлэх арга хэмжээ авах, утаатай үед хамгаалах хэрэгсэл маскийг хэрхэн хэрэглэх гэх мэт тодорхой ойлголтуудыг авсан үр дүнтэй сургалт боллоо.