ГҮНИЙ ХЯНАЛТЫН БҮС ДЭЭР ХЯНАЛТ ШАЛГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Өнөөдрийн байдлаар Экспорт, Импорт, Хилийн хорио цээрийн хяналтын хэлтэс “Гүний гаалийн хяналтын бүсээр олон улсын хүний хөл хориот болон мал, амьтны халдварт өвчин, ургамлын хорио цээрт зүйл улсын хилээр нэвтрэхээс сэргийлж, экспорт, импортын бараа, бүтээгдэхүүний хорио цээр, аюулгүй байдлыг хангуулна” гэсэн 2017 оны үйл ажиллагааныхаа зорилтын хүрээнд Улаанбаатар хотын 13 гүний гаалийн хяналтын бүсээр нэвтэрсэн давхардсан тоогоор 5148 аж ахуйн нэгжийн 279 мянган тн түүхий эд, бүтээгдэхүүнд байнгын хяналт шалгалт хийлээ.
Гүний хяналтын бүсээр нэвтэрсэн мал амьтан, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, боловсруулсан хүнс, химийн аюултай болон хорт бодис, эм биобэлдмэлийн экспортлогдох, импортлогдож буй үеийн аюулгүй байдалд хийсэн хяналтыг чиглэл тус бүрээр авч үзвэл: