МАХ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРТ ЗОХИСТОЙ ДАДАЛ, ХЯНАЛТ, УДИРДЛАГЫН ТОГТОЛЦООГ НЭВТРҮҮЛЖ БУЙ ТУРШЛАГА, ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ ХЭЛЭЛЦЭЭР” СЭДЭВТ ҮЗҮҮЛЭХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“Хилийн хяналт – Иргэн таны оролцоо” сэдэвт сарын аяны хүрээнд НМХГ-ын Экспорт, Импорт, Хилийн хорио цээрийн хяналтын хэлтсээс “Мах боловсруулах үйлдвэрт зохистой дадал, хяналт, удирдлагын тогтолцоог нэвтрүүлж буй туршлага, олон улсын гэрээ хэлэлцээр” сэдэвт үзүүлэх сургалтыг зохион байгууллаа.
Үзүүлэх сургалтад Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын ЭИХХЦХХ, Баянгол дүүрэг дэх МХХ, Сонгино Хайрхан дүүрэг дэх МХХ-ийн мал эмнэлгийн хяналтын 28 улсын /ахлах/ байцаагчид болон Мах маркет ХХК болон мах боловсруулах үйлдвэрүүдийн 16 төлөөлөл оролцлоо.
Үзүүлэх сургалтаар мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр хүнсний аюулгүй байдлын зохистой дадлыг хэрхэн хэрэгжүүлснийг аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл болон улсын байцаагчид газар дээр нь үзэж танилцан, хүнсний аюулгүй байдлын зохистой дадлыг хэрхэн нэвтрүүлэх, экспортын чиг баримжаатай үйлдвэрийн хөгжлийн тодорхой үе шатыг бодит байдал дээр судалсан, тодорхой мэдлэг хуримтлуусан үр дүнтэй сургалт болсон.