ГАЗРЫН ДАРГЫН ДЭРГЭДЭХ ЗӨВЛӨЛИЙН АРВАННАЙМДУГААР ХУРАЛДААН

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын дэргэдэх зөвлөлийн арваннаймдугаар  хуралдаан 2017 оны 11 дугаар сарын 08-ны өдөр боллоо. Тус хуралдаанаар 4 асуудал хэлэлцлээ.

Нэгдүгээр асуудал:

Барилгын материалын үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүнгийн тухай 

Хоёрдугаар асуудал:

Өргөх  механизмын ашиглалтын байдал түүний магадлал, баталгаажуулалт, тандалт судалгаа хийсэн хяналт шалгалтын дүнгүүдийн тухай

Гуравдугаар асуудал:

Нийслэлийн дүүргүүдийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсүүдэд хийсэн хяналт шалгалтын дүнгийн тухай

Дөрөвдүгаар асуудал:

Цахилгаан эрчим хүчний угсралтын үйл ажиллгаа эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудад хийсэн шалгалтын дүнгийн тухай

Барилгын материалын үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүнгийн талаар Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Алтантуяа танилцууллаа.

Өргөх  механизмын ашиглалтын байдал түүний магадлал, баталгаажуулалт, тандалт судалгаа хийсэн хяналт шалгалтын дүнгүүдийн талаар Барилгын техник (өргөх механизм)-ийн хяналтын улсын  ахлах байцаагч П.Дашдаваа танилцууллаа. 

  Гадны төлөөллөөр шалгалтанд хамрагдсан аж ахуй нэгжүүдийн удирдлага, ажилтнууд оролцлоо.

Нийслэлийн дүүргүүдийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсүүдэд хийсэн хяналт шалгалтын дүнгийн талаар Нийгмийн хамгааллын хяналтын улсын ахлах улсын байцаагч З.Болормаа танилцууллаа. 

 

   Гадны төлөөллөөр шалгалтанд хамрагдсан аж ахуй нэгжүүдийн удирдлага, ажилтнууд оролцлоо.

 

                   Цахилгаан эрчим хүчний угсралтын үйл ажиллгаа эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудад хийсэн шалгалтын дүнгийн талаар Эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч Г.Цагаанцоож танилцуулга хийлээ.

  Гадны төлөөллөөр шалгалтанд хамрагдсан аж ахуй нэгжүүдийн удирдлага, ажилтнууд оролцлоо.

 

 

 

 

 

 

                                                                      НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР