МЭДЭЭЛЛИЙН ЦАГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

     Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын нийт албан хаагчдад зориулсан ээлжит “Мэдээллийн цаг” 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр  “Тэнгис” кино театрын Их танхимд зохион байгуулагдлаа. 

     Мэдээллийн цагийн хөтөлбөрийн дагуу АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч Ч.Жаргалбаатар “Эрүүгийн хуульд авилгын гэмт хэргийг хуульчилсан байдал” сэдвээр мэдээлэл өглөө. НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун 2017 оны үйл ажиллагааны 3-р улирлын тайланг танилцууллаа. Мөн МХЕГ-ын дарга бөгөөд Улсын ерөнхий байцаагч Н.Цагаанхүү нийт албан хаагчдад Монгол Улсын Засгийн газрын гишүүн, МУ-ын ерөнхий сайд У.Хүрэлсүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Дугаар 01 тоот “Сахилга хариуцлага дэг журмыг сайжруулах тухай  албан даалгавар”-ыг танилцуулав.

     Мэдээллийн цагийн үеэр НМХГ-ын нийт удирдлагууд ёс зүйн мэдэгдэлд гарын үсэг зурлаа.

 

ЁС ЗҮЙН МЭДЭГДЭЛ

 

НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР