БАЙГАЛЬ ОРЧИН, ГЕОЛОГИ, УУЛ УУРХАЙН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС

ХЭЛТСИЙН ДАРГА Д.БАТ-ӨЛЗИЙ

Үндсэн чиг үүрэг

Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтэс нь экологийн тэнцэл алдагдах, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллөөс сэргийлэх, геологи, уул уухайн үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагаа болон иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах таатай орчныг бий болгох, аливаа сөрөг нөлөөлөл, эрсдлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн хяналт шалгалтыг хэрэгжүүлэх, мэргэжлийн хяналтын нэгдсэн тогтолцоо, стратеги, төлөвлөлт, зарчимд нийцүүлэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Байгаль орчны хяналтын хүрээнд хэрэгжүүлэх чиг үүрэг

 

 

 

 

 

 

Байгаль орчны хяналтын улсын байцаагч

  

1.

Аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас Салбарын яамны баталсан дээд хязгаарт багтаан байгалийн нөөц ашиглах, бэлтгэх тусгай зөвшөөрөл олгосон байдал, ойжуулалт, ойн нөхөн сэргээлт, арчилгаа, цэвэрлэгээ, тусгай хамгаалалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа, тэдгээрт ажиллаж  байгаа  улсын байцаагч, ойн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих.
  

 

2.

Байгалийн нөөц ашиглах, бэлтгэх тусгай зөвшөөрлийн олголт, байгалийн ургамлын гаралтай түүхий эд, түүний экспорт, импорт, хил дамжуулан худалдаалах үйл ажиллагаанд хяналт тавих.
 

 

3.

Үслэг эдлэлийн үйлдвэр, ан амьтан өсгөн үржүүлж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, спорт агнуурын зориулалтаар ангийн буу, сум, загасны хэрэгсэл худалдаалдаг худалдааны  төв, ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг хил дамжуулан худалдаалдаг хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавих.
4. Эрдэм шинжилгээний хүрээлэн, нэгдсэн төв лаборатори, газрын тосны бүтээгдэхүүний улсын нөөцийн агуулах, дулааны цахилгаан станц зэрэг химийн бодис хэрэглэдэг, агаар, хөрсний бохирдол үүсгэдэг байгууллагууд, Озоны үндэсний алба, Агаар бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжиж байгаа төсөл болон ус хангамж, ус цэвэрлэх байгууламж, усны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа, хог хаягдал, усны талаар хүлээсэн төрийн захиргааны төв байгууллагуудын нийтлэг эрх, үүргийн хэрэгжилтэд хяналт тавих. 
5. Байгаль орчны нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийгдэг байгууллагуудын үйл ажиллагаа, үнэлгээний чанар, үр дүнгийн байдал, хянан магдалгаа, байгаль орчны менежментийн төлөвлөгөө, орчны хяналт шинжилгээ, эвдэрсэн газрын нөхөн сэргээлтийн байдалд хяналт тавих.

 

Газрын харилцаа, геодези, зураг зүйн хяналтын хүрээнд хэрэгжүүлэх чиг үүрэг

Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч   

1.

Улсын төсвийн хөрөнгө оруулалт, гадаадын зээл тусламж, олон улсын төслөөр гүйцэтгэж байгаа газрын харилцаа, геодези, зураг зүйн ажил, үйлчилгээ, агаарын зураглал, зураг зүй, энэ чиглэлээр төрийн захиргааны төв байгууллага, хэрэгжүүлэгч агентлагууд, аймаг, нийслэлийн Засаг дарга, түүний Тамгын газар, газрын албадаас үзүүлж байгаа бүтээгдэхүүн, үйл ажиллагаанд хяналт тавих.

Геологи, уул уурхайн хяналтын хүрээнд хэрэгжүүлэх чиг үүрэг

Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч /уул уурхайн хариуцсан/

 

  

1.

Ил  уурхайн  техник  технологи, ашиглалтын  системийн мөрдөлт, нөхөн сэргээлтийн чанар, ажлын гүйцэтгэл, осол аваарийн төлөвлөгөө, түүний хэрэгжилт, үр дүнд хяналт тавих.
  

 

2.

Эрдсийн  баяжуулах, боловсруулах үйлдвэрийн техник, технологийн мөрдөлт, аюулгүй  ажиллагааг хангасан байдал болон бүтээгдэхүүний чанар, стандартад хяналт тавих.  
 

 

3.

Эрдэс баялагын мэргэжлийн зөвлөлөөс баталсан ашигт малтмалын нөөцийн ашиглалт, нөөцийн баланс, нөөцийн хөдөлгөөний байдал, ордын олборлолтын зураг төсөл, маркшейдерийн бичиг баримтын хэрэгжилтэд хяналт тавих.                                                                                                                                                                                           
 

4.

Тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэлийн импорт, үйлдвэрлэл, хадгалалт, хамгаалалт, худалдан борлуулалт, тээвэрлэлтийн байдал, тэсэлгээний ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавих.
Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч /геологи хариуцсан/ 5. Улсын төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулын ажлын зардал тооцсон байдал, нөхөн төлөлтийн гэрээний хэрэгжилт болон ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөлтийн байдалд хяналт тавих.
6. Газрын тос, байгалийн хийн хайгууль, олборлолт, тусгай зөвшөөрөл олголт, төрийн болон хувийн хөрөнгөөр хийгдэж байгаа геологийн судалгаанд хяналт тавих.

 

МАНАЙ ХАМТ ОЛОН

 

ХОЛБОО БАРИХ 

Овог нэр Албан тушаал Хяналтын чиглэл Харилцах утас
1 Д.Бат-Өлзий Хэлтсийн дарга 80860025
2 Н.Шинэ-Оргил Хэлтсийн ахлах, Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын ахлах байцаагч Газрын харилцаа 80860073
3 Ч.Энхчимэг Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын ахлах байцаагч Газрын харилцаа 80860070

 

4 С.Болорцэцэг Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Геодези, зураг зүй 80860072
5  Б.Отгонцэнгэл Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Газрын харилцаа 80860515
6  Т.Орхон Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Газрын харилцаа 80860069
7  Т.Эрдэнэболор Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Газрын харилцаа 80860460
8  Э.Балжинням Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Газрын харилцаа 80860461
9  Г.Цэнд-Аюуш Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Газрын харилцаа 80860459
10 Ц.Батсайхан Геологи, уул уурхайн хяналтын улсын ахлах байцаагч Геологи, уул уурхайн хяналт  

91915887

11 Б.Баттулга Геологи, уул уурхайн хяналтын улсын ахлах байцаагч Геологи, уул уурхайн хяналт 80860084
12 Т.Амарсайхан Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Геологи, уул уурхайн хяналт 80860085
13   О.Оюундэлгэр Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Геологи, уул уурхайн хяналт   80860087
14 Б.Энхбат Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Байгаль орчны үнэлгээний хяналт 80860073
15 Н.Нарангэрэл Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Агаарын бохирдлын хяналт 80860078
16 Д.Цэнд-Очир Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Ой, ангийн хяналт  80860075
17 Ө.Мөнхбаяр Байгаль орчны хяналтын улсын байцаагч Байгаль орчны үнэлгээ, Орчны бохирдлын хяналт    80860081
18 Д.Энэрэлт Байгаль орчны хяналтын улсын байцаагч Усны хяналт    80860079
19 Д.Хишиг-Эрдэнэ Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Ой, ангийн хяналт    80860074
20  Г.Удвал Байгаль орчны хяналтын улсын байцаагч Химийн бодисын хяналт    80860076
21  Г.Одонмандал Байгаль орчны хяналтын улсын байцаагч Орчны бохирдлын хяналт    80860082
22  Н.Оюун-эрдэнэ Байгаль орчны хяналтын улсын байцаагч Агаар, усны хяналт    80860088