СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ ДЭХ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН УЛСЫН БАЙЦААГЧДАД ЦАЦРАГИЙН ХЯНАЛТЫН ТАЛААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Иргэн бүр эрсдэлгүй орчинд” сарын аяны хүрээнд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Тамгын газрын даргын баталсан сургалтын хөтөлбөрийн дагуу Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагчдад Цөмийн болон цацрагийн хяналт, цацрагийн хамгаалалт аюулгүй байдлын талаар мэдээлэл өгөх, хяналтын уялдаа холбоог сайжруулах зорилгоор “Цөмийн бололн цацрагийн хяналт, аюулгүй байдал” сэдэвт сургалтыг 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр тус дүүргүүдийн МХХ-ийн байранд зохион байгуулж, улсын байцаагчдын сонирхсон асуултуудад хариулт өглөө. 
Энэхүү сургалт нь тус дүүргүүдэд цацрагтай холбоотой үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудад хийж байгаа Цөмийн болон цацрагийн хяналт шалгалт, байгууллагуудын цацрагийн аюулгүй байдлыг хангуулахад дүүргүүдийн МХХ-ээс анхаарах асуудал, цаашид хүн амын шарлагын хяналтын чиглэлээр хамтран ажиллах, ажлын уялдаа холбоог сайжруулахад чухал ач холбогдолтой арга хэмжээ болсон.