2017 ОНЫ 3-Р УЛИРЛЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ЯВЦЫН МЭДЭЭ

     Шилэн хяналтын цахим системд НМХГ-ын хэмжээнд 177356 объектыг бүртгэж, 22602 объектод эрсдэлийн үнэлгээ хийснээс 2017 онд 2999 объектод 5056 хяналт шалгалт 1971 объектод 2794 зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөж, 3-р улирлын байдлаар давхардсан тоогоор 4035 төлөвлөгөөт хяналт шалгалт, 1459 төлөвлөгөөт бус хяналт шалгалт, 1912 төлөвлөгөөт зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэн, 1328 гүйцэтгэлийн хяналт шалгалт хийж, төлөвлөгөөт хяналт шалгалт 80%, зөвлөн туслах үйлчилгээ 69%-тай хийгдсэн байна.

     Мөн 988 объектод тандалт судалгаа, 369 объектод хяналт шинжилгээ, 9497 объектод урьдчилсан сэргийлэх хяналт шалгалт, 636 объектод баталгаажуулах үйл ажиллагаа, 1595 объектод салбарын сургалтыг зохион байгуулсан байна.