ГУРИЛЫН ҮЙЛДВЭРҮҮДЭД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

Гурилын үйлдвэр нь ургамал хорио цээр чанарын хяналтанд хамрагддаг гол обьектын нэг юм. Тус үйлдвэрийн хувьд түүхий эдийн чанар аюулгүй байдал, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, агуулах, бүтээгдэхүүний хадгалалтын аюулгүй байдлыг хангасан байна.  

  • Үйлдвэрийн үндсэн түүхий эд улаанбуудайн чанар аюулгүй байдлыг хувьд “Хүнсний улаанбуудай”- Техникийн ерөнхий шаардлага MNS 0097:2010 стандартын шаардлага хангасан байх шаардлагатай.
  • Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний хувьд “Буудайн гурил”-Техникийн ерөнхий шаардлага MNS 0244:2009 стандартын шаардлагыг хангасан байх шаардлагатай.

Чанарын шаардлага хангасан байхаас гадна ургамал хорио цээрийн шаардлага хангасан байна.

Үүнд:

  • Ургамлын хортон шавьжид нэрвэгдээгүй байх
  • Ургамлын өвчин, хадгалалтын үеийн өвчин, нян,хөгц мөөгөнцөрөөр халдварлагдаагүй байх
  • Хорио цээртэй хог ургамал, тэдгээрийн үр, үржил эрхтэн зөвшөөрөгдөх хэмжээнд байх
  • Химийн бодисын үлдэгдэлгүй /ХОП,ФОП, токсин, хүнд метал гэх мэт/ түүхий эдийг үйлдвэрлэлд ашигласан байх

Буудай хадгалах силос болон үйлдвэрлсэн бүтээгдэхүүнийг хадгалах агуулахын хувьд ургамал хорио цээрийн шаардлагыг хангасан байх шаардлагатай.Үүнд:

  • Агуулах, силосонд хортон шавьж үржээгүй байх, хортон шавьж мэрэгч амьтдын баас, шээсээр бохирдоогүй байх.
  • Агуулах силосонд ариутгал халдваргүйжилтийг мэргэжлийн түүн дотроо ургамал хамгааллын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байгууллагаар хийлгэсэн байх шаардлагатай. /акт, баримттай байх/
  • Бүтээгдүүнийг тухайн бүтээгдэхүүнд тохирсон хэм, чийглэгийг хангасан агуулахад “Худалдааны агуулах”-Техникийн ерөнхий шаардлага MNS 5364:2011 стандартын шаардлага хангасан байх шаардлагатай.

Дээрхи шаардлагыг хангасан түүхий эдийг ашиглан, үйлдвэрлэлийн технологийг чанд баримталж, байгууллагын дотоод хяналтын мөрдөж ажиллавал чанартай гурил үйлдвэрлэж, ард иргэдээ сайн чанарын бүтээгдэхүүнээр хангах болно.

 

 

 

 

ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ХӨДӨӨ АЖ АХУЙН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС