НИЙСЛЭЛИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ИЛ ЗАДГАЙ ЗОРИУЛАЛТЫН БУС ГАЗАРТ АВТО МАШИН ХУДАЛДАН БОРЛУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЭЛЖ БУЙ ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГАД ХИЙЖ БАЙГАА ШАЛГАЛТЫН ТАЛААР ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ ХИЙЛЭЭ

Улаанбаатар хотын тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэхийн тулд 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагыг урьдчилан тодорхойлж УИХ-ын 2013 оны 02 сарын 8-ны өдрийн 23 дугаар тогтоолоор “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлага” баталсан.

“Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлага” хотын замын хөдөлгөөн түгжрэлийг багасгах, агаарын болон хөрсний бохирдлыг бууруулах, тав тухтай орчинг бүрдүүлэх зорилгоор Нийслэлийн нутаг дэвсгэрт ил задгай зориулалтын бус газарт автомашины худалдаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг зогсоож ерөнхий төлөвлөгөөний дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахаар тусгасан.

Иймд Нийслэлийн төр захиргааны байгууллагууд /НГА, НМХГ, НЦГ, НОБГ, НБОГ/ хамтран ил задгай зориулалтын бус газарт автомашины худалдаа эрхэлж буй иргэн аж ахуйн нэгж байгууллагад шаардлага мэдэгдлийг хүргүүлэн ажиллаж байна.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Газрын албатай хамтран Нийслэлийн төвийн 6 дүүрэгт ил задгай автомашин худалдан борлуулж байгаа 69 иргэн аж ахуйн нэгж байгууллагад шалгалт хийж мэдэгдэл хүргүүллээ. Эдгээр аж ахуйн нэгжүүдийн газрын зориулалтыг шалгахад автомашин худалдаалах зориулалтаар газар эзэмшүүлээгүй бөгөөд иргэний ахуйн, орон сууц, аж ахуйн, үйлдвэрлэл, үйлчилгээний гэх мэт зориулалтын газарт автомашин худалдан борлуулж байна.

Ил задгай зориулалтын бус газарт автомашины худалдааг зогсоож газраа зориулалтын дагуу эзэмших шаардлага тавихад иргэд авто худалдааны цогцолборт албадан нүүлгэх гэж байгаа хэмээн буруу ойлгож ихээхэн эсэргүйцэж байна.

Гэтэл манай газраас хүргүүлсэн эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглах тухай мэдэгдэл нь авто худалдааны цогцолборт нүүлгэх асуудалтай хамааралгүй бөгөөд Газрын тухай хуулийн дагуу газар эзэмшигч, ашиглагч нь хуулиар хүлээсэн үүргийн дагуу газраа эзэмших хууль ёсны шаардлага тавьсан билээ.

Мэдэгдэл шаардлагын дагуу автомашин худалдааг зогсоож газраа зориулалтын дагуу ашиглаагүй зөрчлөө арилгасан 19 иргэн, аж ахуйн нэгж байна.

Харин мэдэгдлийн дагуу эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглаагүй 50 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байгаа бөгөөд “Газрын тухай” хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх /Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн/ заалт, 40.1.6 дахь /Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй/ заалтуудын дагуу газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн тул газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай саналыг Нийслэлийн Засаг даргад хүргүүлэхээр бэлтгэж байна.

Дүүрэг Зориулалтын бус газарт автомашин худалдаалж буй иргэн аж ахуйн нэгжийн тоо Мэдэгдлийн дагуу зөрчлөө арилгасан иргэн, аж ахуйн нэгж тоо Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох иргэн аж ахуйн нэгжийн тоо
1 Баянзүрх дүүрэг 49 6 43
2 Баянгол дүүрэг 5 2 3
3 Сүхбаатар дүүрэг 2 0 3
4 Чингэлтэй дүүрэг 3 2 1
5 Сонгинохайрхан дүүрэг 10 9 0
Нийт 69 19 50


ГАЗРАА ЗОРИУЛАЛТЫН ДАГУУ АШИГЛААГҮЙ ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ЖАГСААЛТ

 

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ ЗОРИУЛАЛТЫН БУСААР АШИГЛАЖ БУЙ ЦУЦЛАХ САНАЛ ХҮРГҮҮЛСЭН ГАЗРУУДЫН ЖАГСААЛТ

 

 

 

 

НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР