ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА

ингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 14-ний А/530, Чингэлтэй дүүргийн Онцгой комиссын 2017 оны 08 дугаар сарын 14-ний Дугаар 13 тоот тушаалаар Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, ажлыг эрчимжүүлэх зорилгоор Майхан толгой, Гүнтийн даваа, Зуслангийн бүсүүдэд Чингэлтэй дүүрэг дэх МХХ-ийн мал эмнэлгийн хяналтын улсын ахлах байцаагч Х.Мэндсүрэн, дүүргийн хөдөө аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дэслэгч В.Мягмаржав, 19 дүгээр хорооны цагдаагийн хэсгийн төлөөлөгч нартай хамтарч 2017 оны 08 дугаар сарын 25, 30-ны өдөр, 09 дүгээр сарын 06-ны өдрүүдэд хөдөлгөөнт эргүүл шалгалт хийлээ. Нийт 3 албан тушаалтан, 18 иргэнийг шалгалтанд хамруулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө. Шалгалт үргэлжилж байна.

 

 

 

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ДЭХ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС