БАРИЛГА УГСРАЛТЫН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛЭЭР УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ХИЙН АЖИЛЛАЛАА

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, улсын ерөнхий байцаагчийн баталсан 2017 оны 05 сарын 09 өдрийн 01/161 тоот “Шинээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллагуудад зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх тухай“ удирдамжийн хүрээнд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй “Номин констракшн” ХХК, “Жинхэнэ уянга” ХХК, “Мөнх хос цамхаг” ХХК, “Миний сайн шанд” ХХК, “Ноён трейд” ХХК, “Грийт тавер” ХХК, “Хасу мандал” ХХК, “Шинэ их холдолт” ХХК, “Бумбод” ХХК зэрэг 49 барилгад зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж “Болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх тухай” зөвлөмжийг хүргэж ажиллалаа. Зөвлөн туслах ажил үргэлжилж байна.

 

 

 

 

ХАН-УУЛ ДҮҮРЭГ ДЭХ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС