“СУРАГЧ ӨСВӨР ҮЕИЙНХЭНД ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХОД – ТАНЫ ОРОЛЦОО” СЭДЭВТ СУРГАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газраас зарласан “Эрүүл мэнд, боловсролын хяналтад – Иргэн  таны оролцоо” сарын аяны хүрээнд Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс тус дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын дунд сурагч, өсвөр үеийнхний эрүүл мэндийг хамгаалах, эрсдлээс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн чиглэлээр сургагч багш бэлтгэх зорилгоор “Сурагч өсвөр үеийнхэнд Эрүүл мэндийн боловсрол олгоход – таны оролцоо” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Сургуулийн захирал, эмч, нийгмийн ажилтан, эрүүл мэндийн чиглэлээр сурагчдад хичээл зааж буй багш нарт энэхүү сургалтыг зохион байгуулснаар, тэднээр дамжуулан сурагчдад үр хөндөлт, түүний хор уршиг, мансууруулах сэтгэцэд нөлөөт эм, бодисын хор нөлөө, нөхөн үржихүйн болон амны хөндийн эрүүл мэндийн талаархи мэдлэг, мэдээллийг хүргэх, улмаар сурагч, өсвөр үеийнхний эрүүл мэндийг хамгаалах, эрсдлээс урьдчилан сэргийлэхэд сургалтын зорилго оршилоо.

Сургалтанд нийт 40 гаруй сургуулийн 110 албан хаагч оролцож, БГД дэх Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэс, АШУҮИС-ийн эх барих эмэгтэйчүүдийн тэнхим, Эмзүйн сургууль, мөн “Индранил” шүдний эмнэлэг, “Монос фарм” ХХК хамтран ажиллалаа.

 

 

 

 

БАЯНГОЛ ДҮҮРЭГ ДЭХ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *