“Цөмийн болон цацрагийн ослын бэлэн байдал” сэдэвт дагалдах сургалтанд хамрагдлаа

Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Японы Атомын энергийн агентлагийн хамтран Улаанбаатар хотноо 2017 оны 09 дүгээр сарын 04-нөөс 08-ны өдрүүдэд зохион байгуулсан “Цөмийн болон цацрагийн ослын бэлэн байдал” сэдэвт дагалдах сургалтад Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Цөмийн болон цацрагийн хяналтын улсын байцаагч Т.Түмэндэмбэрэл хамрагдаж, мэдлэг чадвараа дээшлүүллээ. 
Тус сургалтыг ЦЭК-ын Ажлын алба, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Японы Атомын энергийн агентлагийн Хүний нөөцийг хөгжүүлэх төвийн сургагч багш удирдан явуулж, Цацрагийн үндсэн ойлголт, цацрагийн хамгаалалт, цацрагийн биологийн үйлчлэл, цацрагийн тунгийн чадал, хэмжилтийн багаж ашиглах зарчим, Фукушимагийн осол, шарлагын нөхцөл, цацрагаас хамгаалах хувцас хэрэгсэл зэрэг хичээлүүдийг үзэж судлан, Фукушима атомын цахилгаан станцад гарсан ослын бохирдлыг арилгах, саармагжуулах арга, ослын үед авсан хариу арга хэмжээ, гадаад орчин, хүнсний бүтээгдэхүүн, хөрс, усны дээж авах аргачлал, хяналт шинжилгээ хийх лабораторийн дасгал ажлыг хийж гүйцэтгэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *