ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛ БОЛЛОО

2017 оны 09 дүгээр сарын 04-ны өдрийн 20.00 цагийн үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд “ЮП” ХХК-ийн захиалгаар, ерөнхий гүйцэтгэгч “Их мөрөн цамхаг” ХХК-ийн орон сууцны зориулалтаар барьж буй 12 давхар бүхий 4 блок “Дэлгэрэх” хотхоны 80-4 блокны барилга /7 давхарын цутгалт хийгдээгүй байсан/- ын 6 давхарын тагтан дээр ажил гүйцэтгэж байсан БНАСАУ-ын иргэн Пак Сон Ил нь /27 настай эрэгтэй/ хэв хашмалын тулаас хийж байгаад унаж нас барсан үйлдвэрлэлийн осол гарлаа. Ослын мөрөөр Нийслэлийн Цагдаагийн болон Мэргэжлийн хяналтын байгууллага шуурхай ажиллаж холбогдох арга хэмжээг авч ажиллалаа.

Шалгалт үргэлжилж байна.

 

 

 

 

НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР