ЗӨВЛӨН ТУСЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЛЭЭ

Мэргэжлийн хяналтын байгууллагын 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд даргын баталсан “Цацрагтай холбогдолтой үйл явуулж буй байгууллагуудад зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх хөтөлбөр”-өөр 2017 оны 08 дугаар сарын 14-25-ны өдрүүдэд Удвалдент, Цогцхэмнэл, Хасын туяа шүдний эмнэлгүүдийн цацрагтай холбоотой үйл ажиллагагааг 10.2 кодтой “Рентген оношилгооны цацрагийн аюулгүй ажиллагааг шалгах хяналтын хуудас”-аар эрсдэлийн үнэлгээ хийж, нийт давхардсан тоогоор 22 зөрчил илрүүлэн, зөрчлийг арилгуулах мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаа.                                                  
            Зөвлөн туслах үйлчилгээгээр дээрх шүдний эмнэлгүүдийн албан хаагчдад, Цөмийн энергийн тухай хууль, шинээр батлагдсан Цацрагийн аюулгүй ажиллагааны  дүрэм журмыг танилцуулан сурталчилж, рентген кабинетад тавигдах шаардлага,  рентген аппаратын ашиглалтын цацрагийн аюулгүй байдлыг хангуулах, цацрагийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор тус шүдний эмнэлэгүүдэд улсын байцаагчийн зөвлөмжийг хүргүүллээ.