ТАНДАЛТ СУДАЛГААНЫ АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА

Цөмийн энергийн тухай хуулийн 11(1) дүгээр зүйлийн 11(1).1.8, 32 дугаар зүйлийн 32.3.1-32.3.3 дахь заалтуудыг хэрэгжүүлэх, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагуудын нам даралтын зуухны хаягдал үнснээс дээж авч, шинжилгээнд хамруулж, үр дүнг нэгтгэн, үнснээс хүн амд нөлөөлөх цацрагийн шарлагын эрсдэлд үнэлгээ хийх, зорилгоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан “Улсын хэмжээнд ашиглаж буй дулааны цахилгаан станц, нам даралтын зуухнаас гарч буй хаягдал үнсэн санд тандалт судалгаа хийх” 01/47 тоот удирдамжийн хүрээнд 6 аж ахуйн нэгж, байгууллагын хаягдал үнснээс 12 дээж авч, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн Цацрагийн хяналтын лабораторид байгалийн цацраг идэвхт изотопын хувийн идэвх тодорхойлох шинжилгээнд хамруулаад байна. 
Тандалт судалгааны ажил үргэлжилж байна.