ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ЦЭГТ ИЛ ЗАДГАЙ ХУДАЛДААЛЖ БУЙ ЖИМС, ХҮНСНИЙ НОГОО ХУДАЛДАН АВАХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2017 oны 08 дугаар сарын 25-ны өдрийн А/134 тоот тушаалын хүрээнд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүйгээр ил задгай худалдаа, үйлчилгээ эрхэлж буй иргэдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж явцад Бөмбөгөр худалдааны төвийн ойр орчимд гар дээрээс, ил задгай жимс хүнсний ногоо худалдаалж буй иргэд жимс, ногоогоо City toilet нийтийн бие засах газарт хадгалж, худалдаалдаг зөрчил илэрлээ.
Хяналт шалгалтын явцад эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд хадгалж байсан 19 нэр төрлийн 900,000 төгрөгийн үнэ бүхий хүнсний ногоо, жимс жимсгэнийг хураан авч улсын байцаагчийн актаар устгуулахаар устгалын комисст шилжүүлээд байна.
Ард иргэд та бүхэн гар дээрээс, ил задгай жимс, хүнсний ногоо худалдан авахгүй байхыг АНХААРУУЛЖ байна.

 

 

 

 

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ДЭХ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС