ЦӨМИЙН ЭНЕРГИЙН КОМИССЫН АЖЛЫН АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Цөмийн энергийн комиссын Ажлын албатай хамтран Европын комиссоос хэрэгжүүлэж буй MN3.01/12 “Цөмийн болон цацрагийн аюулгүй ажиллагаа, цөмийн аюулгүй байдлын баталгааны эрх зүйн орчныг бэхжүүлэх” төслийн хүрээнд Шинжлэх ухааны академийн Физик технологийн хүрээлэнд 1978 онд суурилуулсан РХМ-Гамма-20 загварын цацрагаар шарах төхөөрөмжийн цацраг идэвхт үүсгүүрийн урт хугацааны аюулгүй байдлын менежментийг боловсруулж байна.
Тус хүрээлэнгийн цацраг идэвхт үүсгүүрийн цацрагийн хадгалалт, хамгаалалтын өнөөгийн байдлыг Европын комиссын холбогдох мэргэжилтнүүдэд танилцуулж, тэдний зохион байгуулсан цацраг идэвхт үүсгүүрийг аюулгүй болгох олон улсын туршлага судлах сургалт, семинарт улсын байцаагчдыг хамрууллаа