ТҮГЭЭМЭЛ ТАРХАЦТАЙ АШИГТ МАЛТМАЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧ АЖ АХУЙН НЭГЖИЙН ТАЛБАЙГААС ТЭЭВЭРЛЭЛТ ХИЙЖ БУЙ БАЙДАЛД ХЯНАЛТ ТАВИН АЖИЛЛАА

БОАЖ-ын сайд Д.Оюунхоролын А/54 дүгээр тушаалын дагуу салбарын яам,нийслэлийн холбогдох газруудтай хамтран Туул голын хамгаалалтын бүсэд хайрга олборлож буй компаниудын үйл ажиллагаанд шалгалт хийсэн. Шалгалтаар байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй, тусгай зөвшөөрөл бүхий ашиглалтын талбай нь голын хамгаалалтын бүстэй давхардсан, 3 жилийн хугацаанд газрын хэвлийн ашиглаж эхлээгүй аж ахуйн нэгжүүд тогтоосон юм. Улмаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд ноцтой зөрчил гаргасан 96 компанийн түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалсан захирамж гаргасан билээ. Үүнтэй холбогдуулан БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяраар ахлуулсан ажлын хэсэг 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 20 цагаас 05 цаг хүртэл шөнийн эргүүл хийж, хайрганы компаниудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж хайрга тээвэрлэж буй 15 автомашиныг зогсоох арга хэмжээ авсан бөгөөд ноцтой зөрчил гаргасан 5 тээврийн хэрэгслийг журамлан сатуулав.