ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Тарваган тахал өвчин нь амьтнаас хүнд халдварладаг, байгалийн голомтот гоц халдварт үхэлд хүргэдэг аюултай өвчин юм. Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн А-61 дугаар тушааалаар тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг 3 жилийн хугацаатайгаар хориглосон болно. Тахал өвчин нь мэрэгч амьтадаар дамжин хүнд халдварладаг. 
1.Тарваганы нүх ичээ ухах, дошин дээр суух, амрах үед бүүрэг /бөөс/-нд хазуулах 
2. Өвчилсөн амьтныг өвчих, зөөх, арьс махыг боловсруулах явцад гар болон биеийн гадаргууд үүссэн гэмтэл шархаар дамжин халдвар авах 
3. Тарваганы махыг хүнсэнд хэрэглэх /түүхий эд эрхтэн идэх, махыг дутуу боловсруулж идсэнээс хоол боловсруулах замаар халдвар авах 
4. Амьсгал агаар дуслын замаар халдварлана. 
Иргэд хууль бусаар тарвага агнах, түүний гаралтай түүхий эдийг худалдах, хот суурин газарт оруулахгүй байхыг анхааруулж байна