ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД ЗОЛБИН НОХОЙН УСТГАЛ ХИЙГДЭЖ БАЙНА

Мөнхбуян оргил ХХК нь тус дүүрэгт золбин нохой устгалын ажлыг тогтмол зохион байгуулж байна. 2017 оны хагас жилийн байдлаар дүүрэг, хороодын холбогдох мэргэжилтэн, хэсгийн ахлагчидтай хамтран хяналт тавьж ажиллаж батлагдсан хуваарийн дагуу 2000 орчим давхардсан дуудлага ирж 3500 гаруй нохой муур устгасан байна. Орон сууцны хороолол, гэр хороолол, зуслангийн ногоон бүсийн чиглэлд 3 бригад гаргаж тогтмол устгалын ажил үргэлжлэн хийгдэж байна.Тус байгууллага нь золбин нохойтой холбоотой мэдээллийг 96220504 утсаар байнга хүлээн авч байна.

 

 

 

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ДЭХ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС