МЭДЭГДЭЛ ХҮРГҮҮЛСНИЙ ДАГУУ НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ЗАМ ТАЛБАЙГ ЧӨЛӨӨЛҮҮЛЛЭЭ

Баянгол дүүргийн Засаг даргын А/363 тоот захирамжийн дагуу 2017 оны 08 дугаар сарын  14-ний  03 цагаас 08 цагийн хооронд Барс захын хойд хэсэг буюу 1, 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд ил задгай хүнсний ногоо худалдаалж буй иргэдийн 86 шуудай тарвас, 45 том оврын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг шилжүүлж нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлүүлж ажиллалаа.

 

 

 

 

БАЯНГОЛ ДҮҮРЭГ ДЭХ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС