ЗОРИУЛАЛТЫН БУС САВАНД ЦАГААН ИДЭЭ БОРЛУУЛЖ БАЙСАН ИРГЭДЭД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

     Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын дагуу Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Тоса, Баялаг худалдааны төв болон Вокзал орчмын нийтийн эзэмшлийн ил задгай талбайд зориулалтын бус хуванцар саванд айраг, сүү, цагаан идээ худалдаалж буй иргэдийн үйл ажиллагааг газар дээр нь таслан зогсоож, шаардлага хангахгүй хуванцар сав баглаа боодлыг хураан авч устгуулан ажиллалаа. Хэрэгжилтийг хангуулах үйл ажиллагаа цаашид үргэлжилнэ.

 

 

 

 

БАЯНГОЛ ДҮҮРЭГ ДЭХ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС