“БОХЬ БА ХҮН ТАНЫ ЭРҮҮЛ МЭНД”


Бохь нь хүний биед аюулт өвчин үүсгэгч хамгийн хортой бодисуудын нэгдэл аж. Бохины найрлаганд сор­битол E420, ксилитол, ман­нитол E421, мальтитол, бохины үндэс, глицерол, байгалийн болон хиймэл амт оруулагч, аспартам E951 -ацесульфам, будагч бодис, техникийн ионол, хүчил агуулагддаг байна.

Мөн үүнээс гадна Двуокись титана Е171 будаг, Е212, Е123, Е240, Е951 гэсэн код бүхий хүнсний нэмэлт агуулсан бохинууд нь хорт хавдар үүсгэх эрсдэл өндөртэй байна. Бохь нь Фенилалин гэх бодисыг агуулдаг гэдгийг үйлдвэрлэгчид сурталчилгаандаа хэзээ ч дурьдаж өгдөггүй байна.

Бохь нь өөрөө будагч болон нэмэлт

бодисуудаар баялаг юм. Нэмэлт бодисыг дараах байдлаар дүгнэж болно.

Е101 – E180 нь хүнсний будагч бодисууд

E200–E229 нь консервантууд буюу хадгалалтын хугацааг уртасгадаг бодисууд. Элдэв мөөгөнцөр, нянгийн үржлийн дарамтлах замаар бүтээгдэхүүнийг муудахаас сэргийлдэг.

E300 – E399 нь антиоксиданд, исэлдэхээс сэргийлэгч бодисууд. Бүтээгдэхүүнийг гашилж, исэлдэн өнгө нь муудахаас хамгаална.

E400 – E499 нь тогтворжулагч бодисууд. Бүтээгдэхүүний нягтрал алдагдахаас сэргийлэх наалдамтгай, нийлэмтгий чанарыг нь нэмэгдүүлнэ.

E500 – E599 нь эмульгаторууд. Эдгээр бодисууд нь ус ба тос гэх мэтийн байгаль дээр хэзээ ч нийлдэггүй

Бохь хэрэглэх нь муу

* Бохинд агуулагддаг хлорофилл (Е140), бутилгидрокситолол (Е321) зэрэг бодис гааны нэгэн адилаар харшил үүсгэж болзошгүй.

*   Зарим нэг бохинд агуулагддаг амуу соёолж нь артерийн судасны даралтыг нэмэгдүүлж, цусан дахь калийн хэмжээг багасгадаг байна.

* Бохь байнга зажлах нь буйлны судас дарагдахад хүргэдэг бөгөөд цусны эргэлтийгудаашруулдаг байна.

* Өлөн элгэн дээрээ зажилсан бохь таны ходоодыг шархлуулах дайсан болдог.

* Бохины найрлаганд байдаг аспартам хэмээх бодис толгой өвтгөдөг.

 Бохь хэрэглэх нь сайн

* Бохь нь амны хөндийг эрүүл байлгахыг дэмжиж шүд цоорох өвчин үүсгэхийг багасгадаг. Учирнь бохь зажилсанаар шүлсний ялгаралт сайжирдаг. Шүлс нь шүдийг цэвэрлэх, бактерийн ялгаруулж буй хүчлийг саармагжуулахаас (хүчил нь шүдний пааланг гэмтээж шүд цоорох өвчинг үүсгэдэг) гадна шүлсний найрлага дахь эрдэс бодис шүдэнд нэвчдэг байна.

 * Бохийг жажилах үед шүдэнд даралт өгч , шүдэнд очисон даралт нь буйланд иллэг болж өгдөг. Хэт хүчтэй иллэг хийж болохгүй.

 

 

 

 

СҮХБААТАР ДҮҮРЭГ ДЭХ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС