МОД , МОДОН МАТЕРИАЛЫН ТӨРӨЛЖСӨН ЗАХУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙГДЭЖ БАЙНА

2017оны бүтээгдэхүүн нийлүүлэх төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн баталсан 02-01/482 дугаартай удирдамжийн дагуу мод, модон материалын төрөлжсөн захуудад хяналт шалгалт хийгдэж байна.
Шалгалтыг 2.19 кодтой “Мод, модон материалын худалдаалалтыг шалгах хяналтын хуудас”-аар хийж дунд эрсдэлтэй үнэлэгдсэн 5 аж ахуйн нэгжид улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргүүлж байна.
Хяналт шалгалт үргэлжилж байна.