ЗАГВАРТ СУУРИЛСАН АЮУЛ ЗАНАЛЫН ҮНЭЛГЭЭ СЭДЭВТ СЕМИНАР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Цөмийн энергийн комиссын Ажлын албанаас Олон Улсын Атомын энергийн агентлаг /ОУАЭА/-тай хамтран Улаанбаатар хотноо 2017 оны 08 дугаар сарын 01-04-ний өдрүүдэд зохион байгуулсан “Загварт суурилсан аюул заналын үнэлгээ” сэдэвт семинар амжилттай зохион байгуулагдлаа. 
Семнинарыг ОУАЭА-ийн ахлах зөвлөх Hageman Axel, Цөмийн аюулгүй байдлын ахлах мэргэжилтэн Kristof Horvat нар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, удирдан явууллаа.
Семинарт Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба, Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам, Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Тагнуулын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Хавдар судлалын үндэсний төв, цэргийн төв эмнэлэг зэрэг цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангуулах үйл ажиллагаанд оролцох чиг үүрэг бүхий байгууллагуудын нийт 20 албан хаагчид оролцож, 11 сэдэв хичээлүүдийг үзэж судлан, хичээл бүрээр дасгал ажлуудыг ажиллаж, “Fardom” гэх зохиомол улсын аюул заналын тайлан мэдээнд баг тус бүрээр дүн шинжилгээ хийж, загварт суурилсан аюул заналын үнэлгээ /Design Basis Threat/ DBT-г боловсруулан, цөмийн материал болон цацраг идвэвхт үүсгүүрийн аюулыг тодорхойлоход шаардлагатай загварт суурилсан аюул заналыг үнэлэх арга аргачлалд суралцан мэдлэг чадвараа дээшлүүллээ.