ИЛ ЗАДГАЙ ХУДАЛДАА ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ЭРХЛЭГЧДЭД МЭДЭГДЭЛ ХҮРГҮҮЛЛЭЭ

       “Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээ явуулах нийтлэг журам”-ын хэрэгжилтийг хангах, хяналт тавих, хууль тогтоомжийг мөрдүүлэх зорилгоор Баянгол дүүргийн 3 дугаар хороо “Барс” захын хойно зөвшөөрөлгүй ил задгай хүнсний ногоо худалдаалж буй иргэдэд Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т заасны дагуу 2017 оны 08 сарын 07-ны өдрийн дотор үйл ажиллагаагаа зогсоох тухай мэдэгдэл хүргүүллээ.

 

 

 

 

БАЯНГОЛ ДҮҮРЭГ ДЭХ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС