ХУУЛЬ БУСААР ТАРВАГАНЫ ТҮҮХИЙ МАХ, ТУЛАМ ХУДАЛДААЛАХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА

      2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн хорооны байцаагч дэслэгч Б.Мөнхбаатар, ахмад Б.Гантулга нартай хамтарч дүүргийн 1дүгээр хороо, вокзалын арын автобусны буудал дээр ил задгай худалдаа хийж байсан иргэдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ. Шалгалтын явцад Б.Баасанбаярын борлуулах гэж байсан 3 ширхэг тарвагыг илрүүлэн Зооноз судлалын үндэсний төвд хүлээлгэн өгч ойр орчмын талбайд ариутгал халдваргүйжилт хийлээ.

 

 

 

БАЯНГОЛ ДҮҮРЭГ ДЭХ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС