ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ҮХСЭН ТАРВАГА ХАЯСАН БАЙСНЫГ ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭН, ЗОХИХ ГАЗАРТ НЬ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ 

      2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Буянт-Ухаа 2 хорооллын 1005 дугаар байрны 3-р орцны явган хүний зам дээр үхсэн тарвага хаясан байна гэсэн дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ахлах байцаагч Р.Соронзонболд, Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөн байцаагч Б.Эрбахит нарын хамтаар хяналт шалгалт хийж, Зооноз судлалын үндэсний төвд дуудлага өгөн, биологич эмч Н.Оюунбатад хүлээлгэн өгч, ойр орчмын талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийлээ.