ТҮГЭЭМЭЛ ТАРХАЦТАЙ АШИГТ МАЛТМАЛЫН АШИГТЛАЛТЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧ АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн байгаль орчны газрын 2017/16 тоот хамтарсан удирдамжийн хүрээнд Туул голын сав газрын захиргаа, Нийслэлийн газрын албатай хамтран Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дэх түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуй нэгжүүдэд хяналт шалгалтыг хийж гүйцэтгэв. Шалгалтанд 67 аж ахуйн нэгж хамрагдсанаас Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйл 25.3 дахь хэсэг, 25.6 дахь хэсэг, 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй нийтлэг зөрчилтэй байсан 17 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоож, 32 аж ахуйн нэгжүүдэд хугацаатай албан шаардлага хүргүүллээ. 
Гүйцэтгэлийн хяналт шалгалт 2017.07.19-ний өдрөөс эхлэн хийгдэж байна. Хяналт шалгалтаар “Суурь хана” ХХК, “Эхдэлгэр мөрөн” ХХК, “Мандах булаг” ХХК, “Цоросжамбаа” ХХК, “Элит гурван багана” ХХК-иуд нь улсын байцаагчдын хүргүүлсэн хугацаатай албан шаардлагын дагуу зөрчлийг арилгаж, техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг хийж НБОГ-т нөхөн сэргээлтийг хүлээлгэн өгөх хүсэлтээ хүргүүлсэн байна.

Өмнөх шалгалтаар улсын байцаагчдын хамтарсан актаар үйл ажиллагааг түр зогсоосон” Монстрой ХХК”, “БТМГ” ХХК-иуд нь олборлолтын үйл ажиллагаа явуулж байсан учир лацдаж үйл ажиллагааг зогсоолоо.