НООС, НООЛУУР ТЭЭВЭРЛЭХДЭЭ ДАГАЛДАХ БИЧИГ БАРИМТЫГ БҮРДҮҮЛЭЭРЭЙ

      Нийслэл хотод малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан 21 хоногийн хорио цээрийн дэглэмийг тогтоосон. Орон нутгаас ирдэг постууд дээр мэргэжлийн хяналт, онцгой, цагдаагийн албан хаагчдын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллаж байна. Иргэд хөдөө орон нутгаас малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүн тээвэрлэхдээ бичиг баримтаа бүрдүүлээгүй улмаас хүндрэл үүсэх тохиолдлууд гарч байна. Иймээс малчид, мал бүхий иргэд хөдөө орон нутгаас нийслэлд оруулж ирэхээр ноос ноолуур, түүхий эд бүтээгдэхүүн тээвэрлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлээрэй.
     1. Мал эмнэлэг ариун цэврийн гэрчилгээ
     2. Халдваргүйжүүлэлт хийсэн акт
     3. Мал эмнэлэг ариун цэврийн үйлчилгээний төлбөр төлсөн хуудас

 

 

 

 

ХАН-УУЛ ДҮҮРЭГ ДЭХ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС