ҮЕРИЙН ХАМГААЛАЛТЫН ДАЛАН СУВАГ, УС ЗАЙЛУУЛАХ ГАРГАЛГААНД ХЯНАЛТ ТАВИЛАА 

     Цаг агаарын урьдчилан мэдээллээр 08 дугаар сарын 01-ний өдрөөс 08 дугаар сарын 04-ний өдрүүдэд Улаанбаатар хотод их хэмжээний аадар бороо орж, үер болох магадлалтай байна. Үер уснаас урьдчилан сэргийлэх зорилгоор Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт дэх нийтийн эзэмшлийн зам талбай, хамгаалалтын далан суваг, ус зайлуулах гаргалгаа, тунгаагуур, зам талбайн борооны ус зайлуулах шугам сүлжээний барилга байгууламж илүүдсэн хог хаягдлын цэвэрлэгээний байдалд хяналт шалгалт явууллаа. Шалгалтаар үерээс хамгаалах далан суваг, ус зайлуулах гаргалгаа хоолойнуудад үерийн ус чөлөөтэй нэвтрэх боломжтой байна.

 

 БАЯНГОЛ ДҮҮРЭГ ДЭХ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС