2016 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫГ ХҮРТЭЛХ ЛАБОРАТОРИЙН ШИНЖИЛГЭЭГЭЭР ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ ГАРСАН ИМПОРТЫН БОДИС, БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТУХАЙ

НМХГ-ын ЭИХХ нь нийслэлийн хэмжээнд гаалийн 13 терминалд үйл ажиллагаа явуулдаг. Он гарснаар нийт 4370 аж ахуйн нэгж, 45 иргэний 198794.8 тн бодис бараа бүтээгдэхүүн импортолсноос дараах бүтээгдэхүүн шинжлэгдсэн үзүүлэлтийн төвшинд шаардлага хангахгүй гарсан байна. 
Үүнд: АНУ-аас импортолсон 3,4 сая төгрөгийн 217.0 кг “Buttermilk Ranch” нэрийн пиццаны амтлагч нь хадгалалтын хугацаа дууссан байсан нь “Хүнсний тухай” хуулийн 11.2.3 дах заалтыг зөрчсөн тул тус хуулийн 19.1.5 дах заалтыг үндэслэн 8.640.0 мянган төгрөгийн шийтгэвэр ноогдуулан бүрэн барагдуулж, 0001434 тоот саатуулах акт үйлдэн бүтээгдэхүүнийг хурааж, гаалийн хяналтын талбайд саатуулсан. Уг бүтээгдэхүүнээс дээж авч МХЕГ-ын ХАБҮЛЛабораторийн шинжилгээнд хамруулан, шинжилгээний дүнг үндэслэн 2016.05.30-02-09-01-143 тоот улсын байцаагчийн шаардлага хангахгүй тухай дүгнэлт үйлдсэн.
БНСУ-аас импортолсон 250,0 мянган төгрөгийн 32.5 кг “Berrymix” нэрийн жимстэй тараг нь лабораторийн шинжилгээгээр хүнд металлын үлдэгдэл буюу хар тугалгын агууламж зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс их байсан. Хүнд металлын лабораторийн шинжилгээгээр шаардлага хангахгүй гарсан тул журмын дагуу хяналтын дээжийг давтан шинжилгээнд хамруулахад дахин шаардлага хангахгүй гарсан. Иймд лабораторийн шинжилгээний дүнг үндэслэн 2016.06.22 02-09-14-142/47 тоот шаардлага хангахгүй улсын байцаагчийн дүгнэлт үйлдэж бүтээгдэхүүнийг хураан авч “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай, “Төрийн хяналт шалгалтын тухай хууль”-уудын холбогдох заалтын дагуу арга хэмжээ авсан.
ОХУ-аас импортолсон 2,1 сая төгрөгийн 25.0 кг хэмжээтэй “Фуросемид” нэрийн эм эмийн бүртгэлийн хүчинтэй хугацаа дууссан гүний хяналтын бүсээр нэвтэрсэн нь Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15-р зүйлийг зөрчсөн тул 2016.02.25-ны өдөр 0001101 тоот бүтээгдэхүүн хурааж, устгах тухай акт үйлдэж гаалийн горимоор устгасан.
Грек улсаас импортолсон 2.0 сая төгрөгийн үнэтэй 77.8 кг хэмжээтэй “Septona” хуруу лент нь импортын лицензгүй гүний хяналтын бүсээр нэвтэрсэн нь Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15-р зүйлийг зөрчсөнийг имлрүүлж, улсын байцаагчийн 2016.03.30-ны өдрийн 0001102 тоот бүтээгдэхүүн хурааж, устгах тухай акт үйлдэж гаалийн горимоор устгасан. 
 БНХАУ-аас импортолсон “Вэй-эр” Биологийн идэвхит бүтээгдэхүүн нь 2016 оны 2 сарын 4-ний өдөр импортолсон 6 сая төгрөгийн үнэ бүхий 178 хайрцаг “Вэй Эр” нэрийн биологийн идэвхит бүтээгдэхүүнээс дээж авч МХЕГ-ын ХАБҮЛЛ-т шинжлүүлэхэд шинжилгээний хариу шаардлага хангахгүй гарсан тул шинжилгээний дүнг үндэслэн 2016 оны 04 сарын 22-ны өдрийн 02-09-11-174/19 тоот улсын байцаагчийн шаардлага хангахгүй дүгнэлт, 2016 оны 04 сарын 27-ны өдрийн 02-11-174/137 тоот хураах устгах тухай акт үйлдэж Нийслэлийн засаг даргын дэргэдэх захиргааны журмаар эд зүйлийг хураах, улсын орлого болгох, устгах, үнэлэх орон тооны бус зөвлөлд шилжүүлсэн. 
Дээрхи илэрсэн зөрчлүүд нь Монгол улсын “Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай”, ”Хүнсний тухай”, “Төрийн хяналт шалгалтын тухай”, “Эм эмнэлгийн хэрэгслийн тухай” зэрэг хуулиудын холбогдох заалтуудыг зөрчсөн тул дээр бүтээгдэхүүнийг импортлогч аж ахуйн нэгжид холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцож бүтээгдэхүүнийг хураан авч Нийслэлийн засаг даргын дэргэдэх Захиргааны журмаар эд зүйлийг хураах, улсын орлого болгох, устгах үнэлэх орон тооны бус зөвлөлд шилжүүлж 9408000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан байна.
Цаашид импортын худалдаа эрхлэгч байгууллага, аж ахуйн нэгж нь Монгол улсад мөрдөж байгаа хууль, тогтоомж, стандартад нийцсэн бодис бараа бүтээгдэхүүнийг холбогдох баримт бичгийн бүрдэлтэй, зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэлтийн горимыг баримтлан импортлоход анхаарч ажиллах шаардлагатай байна.

НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР