ЗУСЛАНГИЙН БҮС НУТАГТ ТӨЛӨВЛӨГӨӨТ БУС ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙГДЭЖ БАЙНА

     Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга, Сүхбаатар дүүргийн Засаг даргаас өгсөн үүргийн дагуу Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргын баталсан 02-14/114 дугаартай удирдамжийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 14, 15, 19, 20 дугаар хорооны зуслангийн бүс нутагт зөвшөөрөлгүй мал оруулах, худалдаалах, гэрийн нөхцөлд хоол хийж худалдах, ил задгай хүнсний худалдаа, үйлчилгээ үзүүлж буй иргэдийн үйл ажиллагаанд дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Худалдаа, үйлчилгээний хэлтэс, Цагдаагийн 2 дугаар хэлтсийн холбогдох байцаагч нар хамтарсан хяналт шалгалт хийж байна. 
     2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо Долоон буудалд зөвшөөрөлгүй ил задгай гар дээрээс жимс, хүнсний ногоо, хувцас зарж байсан 4 иргэний худалдаалалтыг таслан зогсоож, үйлчилгээ эрхлэх гэрээтэй дэлгүүрт хүнсний ногоо зардаг боловч нийтийн эзэмшлийн зам талбайд бараа бүтээгдэхүүнээ гарган худалдаалж байсан 4 иргэнд шаардлага тавин бүтээгдэхүүнийг нь татан орууллаа. 15 дугаар хороо Усан сангийн буудалын замын хажууд зөвшөөрөлгүй контейнерт хуушуур хийж зарж байсан иргэний худалдаалалтыг зогсоолоо.