СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БУЙ ХҮҮХДИЙН ЗУСЛАН, АМРАЛТЫН ГАЗРУУДАД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА

     Нийслэлийн засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 16 өдрийн А/537 дугаартай захирамжийн дагуу Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргын баталсан 02-14/117 дугаартай удирдамжийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 14, 15, 19, 20 дугаар хорооны нутаг дэсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа “Маргаашийн хөгжил” хүүхдийн зуслан, “Сэлбэ” хүүхдийн зуслан, “Сэлбэ” амралтын газар, “Номгун” амралтын газрууд, ойн болон усны сан бүхий газруудаар шалгалт хийлээ. Удирдамжийн хүрээнд Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Б.Өлзийбаяр, Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Б.Оюун, Нийгмийн хамгаалалын хяналтын улсын байцаагч Х.Чинцэцэг, Барилга техникийн хяналтын улсын байцаагч Г.Уртнасан, Худалдаа үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Х.Нандин-Эрдэнэ нарын бүрэлдхүүнтэйгээр шалгалтыг хийж байна. 

     Шалгалтынүеэр 2017 оны 07 дугаар сарын 19-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороонд зам дагуу ил задгай хаясан хогийг “Сүхбаатарын дэвшил” ОНӨААТҮГ-т үүрэг өгч ачуулах арга хэмжээг авсан. 
      Шалгалтанд хамрагдсан газруудад удирдамжинд тусгагдсан асуудлын хүрээнд зөвөлгөө өгч ажиллалаа. Шалгалт үргэлжилж байна.