ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БУЙ АЖ АХУЙ НЭГЖ, ИРГЭДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

     Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлийн даргын 2017.05.04-ний өдрийн дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагаанд хийх хяналт шалгалтын удирдамжийн дагуу 2017.07.19–ний өдөр Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Д.Хишигбаатар ахлан зуслангийн зам дагуу худалдаа, хоол үйлдвэрлэлийн чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаа 19 иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ. Хяналт шалгалтаар 6 иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоож, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаа.