СУРГАЛТЫН ТӨВТЭЙ БОЛЛОО

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар нь Төрийн захиргаа удирдлагын газар, чиглэлийн 7 хэлтэс, Төв лаборатори, 8 дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтэс, Багахангай дүүрэг дэх мэргэжлийн хяналтын тасагтай, нийтдээ 515 албан хаагчтай үйл ажиллагаагаа явуулж байна. 2016 онд 3842 обьектод хяналт шалгалт, 2213 обььектод төлөвлөгөөт зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөн, эрсдлийн үнэлгээ хийж, үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллаж байна.
Мэргэжлийн хяналтын байгууллага нь хяналт шалгалт хийхийн зэрэгцээиргэд аж ахуй нэгж иргэдэд зөвлөдөг, тусладаг, сэрэмжлүүлдэг, зөв дадалд сургах сургалт явуулах чухал үүрэгтэй юм.
Тиймээс иргэн, ажахуйн нэгж, байгууллагын эрэлт хэрэгцээнд нийцсэн, нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээний эрсдэл, аюулгүй байдлыг хангах, хууль сахин мөрдөлтийг сайжруулахад зөвлөн туслах зорилготой “Сургалтын төв” байгуулж өнөөдөр нээлтээ хийлээ.
Сургалтын төвийг байгуулснаар мэргэжлийн хяналтын байгууллагын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, сургалт хөгжлийн орчин нөхцлийг бүрдүүлэх, удирдахажилтан, улсын байцаагчдын мэдлэг, ур чадварыг тасралтгүй дээшлүүлэх, сургалтын тасралтгүй үйл ажиллагааг хангах давхар ач холбогдолтой юм.
Сургалтын төвд:
• “Хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөр”-ийн хүрээнд удирдах ажилтан, улсын байцаагчдыг гадаад дотоодын сургалтанд хамруулж, богино дунд хугацааны сургалтыг зохион байгуулах
• Иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад зөвлөн туслах гэрчилгээтэй сургалт зохион байгуулж, харилцан туршлага солилцуулах, сайн туршлагыг олон нийтэд сурталчилах
• Аж ахуй нэгж, иргэд улсын байцаагчдыг хяналтын чиглэл бүрээр цахим, видео, гарын авлага, ном, эмхэтгэл, зөвлөмжөөр хангах
• Төрийн болон төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, төсөл хөтөлбөрүүдтэй хамтарсан сургалтын үйл ажиллагаа өргөжүүлэх зэрэг сургалтын үйл ажиллагаа тасралтгүй явагдана.

 НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР