ТҮГЭЭМЭЛ ТАРХАЦТАЙ АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОГЧДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ГҮЙЦЭТГЭЛИЙН ШАЛГАЛТ ХИЙЖ, ГОМДОЛ ГАРГАГЧ ИРГЭДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

      Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргаар ахлуулсан ажлын хэсэг гүйцэтгэлийн хяналт шалгалт хийж, гомдол гаргагч иргэдийн хүсэлтээр тус дүүргийн Засаг даргын орлогч , 13-р хорооны Засаг дарга ,Цагдаагийн 2-р хэлтсийн цагдаа нарын хамт карьерийн үйл ажиллагаа, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаг үеийн мэдээ мэдээллээр уулзалт хийн ажиллалаа. 

      Гүйцэтгэлийн шалгалтад өмнөх шалгалтаар ААН-дэд өгсөн улсын байцаагчдын хамтарсан хугацаатай албан шаардлага болон үйл ажиллагааг зогсоосон актад дурдагдсан зөрчил арилгасан байдал, нөхөн сэргээлтийн ажлын явцыг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 30 аж ахуйн нэгжийн хамруулан шалгаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна. Шалгалт үргэлжилж байна.

 

 

 

 

 

 

 

ХАН-УУЛ ДҮҮРЭГ ДЭХ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС