БАЯНГОЛ ДҮҮРЭГ ДЭХ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС, ЗООНОЗЫН ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ ХАМТРАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

     Зоонозын өвчин судлалын үндэсний төвтэй хамтран 2017.07.21-ний өдөр БГД-ийн 1 дүгээр хороонд байрлах ТОСА худалдааны төвд тус худалдааны төвийн ойр орчимд хүнсний худалдаа үйлчилгээ эрхэлж буй аж ахуй нэгж, ил задгай худалдаа эрхэлж буй иргэдэд “Байгалийн голомтот, зоонозын өвчнөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт зохион байгуулж, сургалтанд нийт 45 хүн хамрагдлаа.

     Сургалтын зорилго нь:Тарваган тахлын улирал эхэлж байгаатай холбогдуулан өвчлөлийн улиралыг угтуулан байгалийн голомтот, зоонозын өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт сэрэмжлүүлэх талаар аж ахуй нэгж, иргэдэд мэдлэг олгох, хүн амыг халдварт өртөх, халдварын эрсдлээс урьдчилан сэргийлэхэд чиглэгдсэн ба сургалтын явцад “Тарваган тахал өвчний төлөв байдал, урьдчилан сэргийлэлт”, “Малын гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний худалдаалалтанд тавигдах шаардлагууд”, “Байгаль орчны тухай хуулийн холбогдох заалтын талаар” мэдээлэл хийж, сургалтанд оролцогчдод 3 төрлийн гарын авлага, зөвлөмж, сэрэмжлүүлэг тараалаа. Тус сургалтын талаар TV-9, Монгол HD телевизэд мэдээлэл өглөө.

 

  

 

 

 

 

 

БАЯНГОЛ ДҮҮРЭГ ДЭХ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС